ОХУ-аас ирэх долоо хоногт Украин руу дайрах уу?

Хуучирсан мэдээ: 2022.02.12-нд нийтлэгдсэн

ОХУ-аас ирэх долоо хоногт Украин руу дайрах уу?

ОХУ-аас ирэх долоо хоногт Украин руу дайрах уу?

ОХУ-аас хэзээ ч Киев руу дайралт хийж магадгүй тул иргэдээ 48 цагийн дотор Украиныг орхин гарахыг АНУ-аас өчигдөр анхааруулсан. Цагаан ордны мэдээллээр Оросын дайралт агаарын цохилтоор эхэлж магадгүй тул  америкчуудыг Украинаас татан авахад хүндрэл үүсч, энгийн иргэд аюулд орж болзошгүй гэсэн юм.

ОХУ нь Украины хилийн ойролцоо армийн хүчээ төвлөрүүлж эхэлснээр өдгөө 100 мянга гаруй орос цэрэг тус улсын хилд байршсан байна. АНУ-ын тагнуулын агентлагаас өмнө нь мэдээлэхдээ, ОХУ нь дайралтаа хоёрдугаар сарын дундуур эхлүүлж магадгүй гэж  анхааруулсан.

Үүний зэрэгцээ АНУ-аас гадна өөр хэд хэдэн орон  иргэдээ Украиныг нэн даруй орхихыг уриалсан юм. Тодруулбал, Их Британи, Канад, Нидерланд, Латви, Япон, Өмнөд Солонгос улсаас иргэдээ Украинаас явахыг анхааруулжээ. Үүний хариуд ОХУ-ын гадаад хэргийн яамнаас барууны орнууд худал мэдээлэл тарааж байна гэж буруутгасан.

Мөн АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хэлэхдээ, ОХУ-аас Украинд цэргийн ажиллагаа явуулж, америкчууд тэнд гацсан нөхцөлд тэднийг нүүлгэн шилжүүлэхийн тулд цэрэг илгээхгүй гэдгийг онцолсон байна. Мөн тэрбээр өчигдөр Атлантын далай дамнасан орнуудын удирдагч нартай утсаар ярьж, Украин руу ОХУ-аас дайрсан нөхцөлд авах эдийн засгийн хүнд арга хэмжээг ярилцжээ.
ОХУ нь өчигдрөөс Крым хойгт тэнгисийн цэргийн сургуулилалтыг эхлүүлсэний зэрэгцээ Беларусь улстай 10 хоногийн хугацаатай хамтарсан цэргийн сургуулилалтыг үргэлжлүүлж байна. ОХУ нь Крым хойгийг 2014 онд Украинаас буцаан авсан юм. Харин Беларусь нь Украины хойд хэсэгт оршдог. Эдгээр цэргийн сургуулилалт нь Украины нийслэл Киев рүү дайралт хийхэд Оросын цэргүүдэд илүү хялбар байршилд болж байгааг ажиглагчид анхааруулж буй. Мөн цэргийн сургуулилалтууд дууссан ч дараах байршлуудад байнгын цэрэг байршин үлдэнэ гэдгийг ОХУ-аас мэдэгдсэн.
map
1px transparent line

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
9
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж