ОХУ-аас хэзээ ч Киев руу дайралт хийж магадгүй тул иргэдээ 48 цагийн дотор Украиныг орхин гарахыг АНУ-аас өчигдөр анхааруулсан. Цагаан ордны мэдээллээр Оросын дайралт агаарын цохилтоор эхэлж магадгүй тул америкчуудыг Украинаас татан авахад хүндрэл үүсч, энгийн иргэд аюулд орж болзошгүй гэсэн юм.
ОХУ нь Украины хилийн ойролцоо армийн хүчээ төвлөрүүлж эхэлснээр өдгөө 100 мянга гаруй орос цэрэг тус улсын хилд байршсан байна. АНУ-ын тагнуулын агентлагаас өмнө нь мэдээлэхдээ, ОХУ нь дайралтаа хоёрдугаар сарын дундуур эхлүүлж магадгүй гэж анхааруулсан.
Үүний зэрэгцээ АНУ-аас гадна өөр хэд хэдэн орон иргэдээ Украиныг нэн даруй орхихыг уриалсан юм. Тодруулбал, Их Британи, Канад, Нидерланд, Латви, Япон, Өмнөд Солонгос улсаас иргэдээ Украинаас явахыг анхааруулжээ. Үүний хариуд ОХУ-ын гадаад хэргийн яамнаас барууны орнууд худал мэдээлэл тарааж байна гэж буруутгасан.
ЭХ СУРВАЛЖ: ВВС
Холбоотой мэдээ