Файзер вакцин сарын тэмдэгт нөлөөлдөг эсэхийг шалгаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2022.02.12-нд нийтлэгдсэн

Файзер вакцин сарын тэмдэгт нөлөөлдөг эсэхийг шалгаж эхэллээ

Файзер вакцин сарын тэмдэгт нөлөөлдөг эсэхийг шалгаж эхэллээ

Файзер, БиоНтек болон Модерна компанийн үйлдвэрлэсэн Covid-19 цар тахлын халдвараас сэргийлэх вакциныг тариулсан эмэгтэйчүүдэд сарын тэмдэг маш ихээр ирэх эсвэл ирэхгүй байх шинж тэмдэг ажиглагдаж байгаа талаарх мэдээллийг Европын эмийн агентлагаас шалгаж эхэлснээ өчигдөр мэдээллээ.

“RNA” технологид суурилсан эдгээр вакцины хоёр тунг тариулсан эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөг алдагдах хямрал илэрсэн гэх мэдээлэл байгаа юм. Гэхдээ сарын тэмдгийн мөчлөг алдагдах нь яг ямар шалтгаантай болохыг хараахан тодруулаагүй бөгөөд вакцинтай холбоотой эсэх нь ч тодорхойгүй гэж тус агентлагаас мэдээлжээ.

Сарын тэмдгийн мөчлөг алдагдах хямрал нь стресс, ядаргаа зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг талаар тус агентлаг онцолсон бөгөөд цар тахлын халдварын дараа ийм шинж тэмдэг ажиглагдах болсныг  ч нэмж мэдэгджээ.

Гэхдээ цар тахлын эсрэг вакцин нь сарын тэмдгийн мөчлөгт богино хугацаагаар, бага нөлөөлөх боломжтой гэж Эрүүл мэндийн үндэсний институтийн өмнө нь хийсэн судалгаанд тэмдэглэсэн юм. Тус төвөөс гар утасны аппликейшнаар сарын тэмдгийнхээ мөчлөгийг хянадаг 4000 хэрэглэгчийн мэдээлэлд тулгуурлан судалгаагаа хийжээ.

Сарын тэмдгийн мөчлөгт вакцинжуулалт нөлөөлж, их хэмжээгээр ирж байгаа талаар зарим эмэгтэйчүүд мэдээлснээр анх өнгөрсөн оны арванхёордугаар сард Норвеги улсын албаныхан асуудлыг тавьжээ.

Европын эмийн агентлагаас өчигдөр хийсэн мэдэгдэлдээ, цар тахлын вакцинжуулалт жирэмслэлт, үр тогтолтод нөлөөлдөг гэх нотолгоо байхгүй гэж мэдэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж