"МАН авлигатай тэмцэхээ зарлаж, 2024 оны сонгуульдаа бэлдэж байна"

Хуучирсан мэдээ: 2022.02.12-нд нийтлэгдсэн

"МАН авлигатай тэмцэхээ зарлаж, 2024 оны сонгуульдаа бэлдэж байна"

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагыг тоймлон хүргэж байна.


"ЭРХ БАРИГЧИД АВЛИГАТАЙ ТЭМЦЭХЭЭ ЗАРЛАЖ, 2024 ОНЫ СОНГУУЛЬДАА БЭЛДЭЖ БАЙНА"

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Бумдарьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулаад хоёр жил болох гэж байна. Үндсэн хууль өөрчлөгдсөнөөр улс төрд ямар эерэг болон сөрөг үр дүн гарсан гэж та дүгнэж байна вэ?

-Үндсэн хуулийн 20 гаруй хувьд нэмэлт өөрчлөлт оруулсан гэж судлаач, хууль тогтоогчид ярьдаг. Хамгийн томоохон шинэтгэл бол шүүхийн шинэчлэл. Тухайлбал, томилгоонд оролцох субъектыг цэгцэлж өгсөн.

Өөрөөр хэлбэл, шүүх засаглалтай холбоотой бие даасан байдлыг хангасан. Мэдээж үр дүн гартлаа удах байх.

Мөн төсвийн тодотгол хийхдээ тухайн жилийн төсвийн дүнг өөрчлөхгүй байх гэх мэт асуудлууд нэлээд нааштай үр дүн өгөх байх. Бидний хүлээж байсанчлан яг парламентын засаглалтай байх юм бол Ерөнхий сайд эрх мэдлээр давуу байхыг тод харуулж өгч буй гэж найдаж байна. Улс төрийн намтай холбоотой гурван нэмэлт өөрчлөлт орсон. Нэгдүгээрт, хөгжлийн бодлого боловсруулдаг байх ёстойг тусгасан. Хоёрдугаарт, эвлэлдэн нэгдэх эрх болон дотоод ардчилалтай байх, гуравдугаарт, намын санхүүжилтийг ил тод болгох. Үүнээс гадна парламентын засаглалтай болно гэдэг зорилтын дагуу Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, сонгуулийн тогтолцоонд анхаарах хэрэгтэй гэдэг ч юм уу тодорхой хэмжээнд улс төрийн системд өөрчлөлт гарахуйц шинэчлэл хийгдэж чадсан гэж хувьдаа харж байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


"ТӨСӨВ, МӨНГӨНИЙ ТЭЛЭХ БОДЛОГУУД ИНФЛЯЦИЙГ ХӨӨРӨГДӨЖ БАЙНА"

Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, МУИС-ийн дэд профессор, доктор Б.Түвшинтөгстэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ипотекийн зээлийн төлөлтийн хугацааг сунгаснаар ямар сөрөг үр дагавар гарах вэ?

-Инфляцийг хязгаарлахад хүндрэлтэй болно л гэсэн үг. Гэхдээ хүмүүсийн бодож байгаа шиг өндрөөр нөлөөлөхгүй байх. Учир нь Монгол Улсын эдийн засаг өөрөө томорч байгаа учраас нөлөөлөл нь айхтар том биш гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, сард 30 орчим тэрбум төгрөгийн төлбөр хойшлуулж байгаа нь банкны системдээ болоод нийт эдийн засагт төдийлөн хүчтэй нөлөөлөхгүй болов уу. Тиймээс зөвхөн энэ арга хэмжээ үнийг хөөрөгдөнө гэж хүлээхгүй байна. Өмнө хэлсэнчлэн, тэлэлтийн бодлогууд болоод нийлүүлэлтийн хүчин зүйлүүд хамтдаа үнийг өсгөсөн.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


"ЦАХИМ КАРТЫГ ДОЛДУГААР САРААС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ"

ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтохтой ярилцлаа.


Эрүүл мэндийн яам 14 төрлийн тусламж үйлчилгээг цахимд шилжүүлсэн. Цаашид ямар тусламж үйлчилгээг цахимд шилжүүлэхээр төлөвлөж байна?

-Бидний зүгээс аль болох эмнэлгийн шаардлагатай тусламж үйлчилгээг цахимд шилжүүлэхийг зорьж байна. Өнөөдөр бүх шинжилгээний хариуг цахимаар авах боломжтой. Цаг захиалах,  жирэмсний лист, хөдөлмөрийн чадвар алдсаны лист, вакцины гэрчилгээ зэргийг цахимаар авах боломжтой. Хамгийн гол нь, эмнэлгүүдийн хоорондын мэдээллийг уялдаа холбоотой болгохоор зорьж байгаа юм.

Эрүүл мэндийн байгууллагууд 37 нэр төрлийн программ хангамжийг Дэлхийн банкны цахим төслийн дэмжлэгтэйгээр эрүүл мэндийн мэдээлэл солилцооны нэгдсэн платформд холбож байна. Ингэснээр иргэний нэг эмнэлэгт очиж үзүүлсэн мэдээлэл нөгөө эмнэлэгт бүрэн харагдах, эмнэлэг хооронд иргэний мэдээллийг солилцох боломжтой болох юм. Мөн иргэний хувьд зарим тохиолдолд үүсдэг шаардлагагүй шинжилгээний давхардал арилж, иргэнд ээлтэй эмнэлгийн тусламж үзүүлэх давуу талтай. Цаашид эмнэлгийн шаардлагатай бүхий л тусламж үйлчилгээг цахимд шилжүүлхээр төлөвлөсөн.

Дэлхийн банкны цахим төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа дээрх ажилд хэчнээн төгрөг зарцуулж байна вэ?

-Дэлхийн банкны цахим төсөл 19 сая ам.доллараар хэрэгжиж байгаа.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


"ЦАНЫН БААЗ БАЙХГҮЙ БОЛ ЭНЭ СПОРТ ХӨГЖЛӨӨ ТОДОРХОЙЛЖ ЧАДАХГҮЙ"

Монголын цанын холбооны ерөнхийлөгч Р.Хатантай ярилцлаа.


-Монголд өвлийн спортын төрлүүд жаахан мартагдаад, “тоогдох” нь бага юм шиг санагдсан. Та тогоонд нь байдаг хүний хувьд юу гэж хэлэх вэ?

-Тийм ч юм уу даа гэж бодогдох үе хааяа бий. 2020 онд олимпийн эрх авах тэмцээндээ, бэлтгэлдээ явъя гэхэд мөнгө байхгүй гэсэн. Дараа нь 2020 оны сүүлд Ерөнхийлөгч асан Х.Баттулга руу гээд л тал тал руу л саналаа явуулсан.

Монголын цанын спорт 60 жилийн түүхтэй. Гадны шалтгаан байхгүй бол манай спорт олимп бүрт эрхээ авч ордог уламжлалтай. Монголын топ төрөл гэж хэлж болно.

Энэ буухиаг таслахгүй байх том үүрэг хариуцлага ирсэн. Бид хөөцөлдсөөр байгаад санхүү, онгоцны тийз, визний асуудлаа шийдүүлж чадсан. Долоон тамирчнаа явуулсан. Холбооны Б.Гэрэлт-Од, Э.Дагиймаа хоёр маань их зүтгэсэн. Мэдээж шүүмжлэл дагуулсан. Гэхдээ л долоон тамирчин явуулснаараа эрхээ авах, чансаагаа ахиулах боломжоо нээсэн. Халдвар л авч болохгүй гэж хүүхдүүддээ захисан. Халдвар авбал байдал хүндрэх аюултай байсан. Б.Энх-Амгалан дасгалжуулагч ч сайн удирдсан.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


П.АНХБАЯР: ЭСРЭГ ДҮР ИЛҮҮ "АМТТАЙ"

Залуу жүжигчин П.Анхбаяртай ярилцлаа.


-“Шанс” агентлагийн жүжигчин гэж сонссон. Хэзээнээс энэ агентлагт хичээллэж, жүжигчний мэргэжил сонгохоор шийдсэн бэ?

-Зураг зураад л суудаг, бүрэг намайг чиглүүлж, задалж, хөгжүүлсэн хүн нь “Шанс” агентлагийн захирал Б.Нарантуяа багш. Би 2018 онд топ модель Г.Уранцэцэг багшийн удирдлага дор загварын агентлагт суралцсан юм. Тэр үед Б.Нарантуяа багш бидэнд өөрийгөө илэрхийлэх, ярих уран чадварын хичээл заасан.

Багшийн зөвлөснөөр “Шанс” агентлагт үргэлжлүүлэн хичээллэж, элсэлтийн шалгалтдаа бэлтгэн, Соёл урлагийн их сургуульд шалгуулаад тэнцсэн. Одоо СУИС-ийн театрын урлагийн сургуулийн дөрөвдүгээр дамжаанд суралцаж байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж