Эрхүү рүү нислэг үйлддэг болно

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Эрхүү рүү нислэг үйлддэг болно

Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлд шууд нислэг хийхээр болж байгаа юм байна. Энэ чиглэлийн нислэгийг “Аэромонголия” компани хийх болсноо мэдэгдсэн байна. Нислэгийг 50 хүний суудалтай “Фокер 50” маркийн онгоц үйлдэх ажээ. Бага оврын онгоцоор долоо хоног бүрийн лхагва, бямба гаригт нисч байх хуваарь гарсан байна. Эрхүү хүрэх тийзийн үнэ хэд байх нь энэ сарын 21-нд тодорно.
Өмнө нь Улаанбаатараас Москва, Улаан-Үүд рүү шууд нислэг үйлддэг байсан бол ОХУ-ын нийслэлээс бусад хот руу хийх нислэг Эрхүү хотын чиглэлээр нэмэгдэж байна.

Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж