Шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг чөлөөлье

Хуучирсан мэдээ: 2022.02.12-нд нийтлэгдсэн

Шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг чөлөөлье

Шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг чөлөөлье

Нийслэлийн дийлэнх шатахуун түгээх станцууд хоёрдугаар сарын 10-аас эхлэн АИ-92 шатахууныг 2290 төгрөгөөр борлуулж эхэлсэн. Энэ нь өмнөх  өдрийнхөөсөө литр тутамдаа 50-55 төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. Үнэ өсөх шалтгааныг Ашигт малтмал, газрын тосны газраас “ ОХУ бүх төрлийн шатахууныхаа хилийн үнийг өнгөрсөн нэгдүгээр сард өмнөх сарынхаасаа тонн тутамдаа 86-94 ам.доллараар нэмсэн”-тэй холбон тайлбарласан.  

Шатахууны үнэ цаашид өсөхгүй гэх баталгаагүй. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь тодорхой. Хэдийгээр төр нэг амаараа шатахууны үнийг чөлөөлсөн ч, нөгөө амаараа газрын тосны үйлдвэрлэлийн түүхий эдэд онцгой татвар ногдуулаад байгаа. Ингэснээр  дотоодод үйлдвэрлэж байсан компаниудын зардал өсч, бүтээгдэхүүний үнэ нь импортын бүтээгдэхүүнээс өндөр болж, энэ нь эргээд үндэсний үйлдвэрүүдийг дампууралд хүргэх болзошгүй байгааг ч мэргэжилтнүүд хэлэх болсон. Өөрөөр хэлбэл, шатахууныг чөлөөлөхөөс өмнө нөөцлөх, татварын болон эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой байжээ.  Хэрэвзээ шатахууны үнийг чөлөөлөх юм бол тусгай зөвшөөрлийг нь чөлөөтэй болгох, түүхий эдэд нь тавьсан онцгой албан татварыг тэглэхгүй бол цөөн хэдэн импортлогч хөлжиж, үйлдвэрлэгчид хөлд нь чирэгдэх эрсдэлтэй. Бараа бүтээгдэхүүний хомсдол нүүрлэснээс үүдэн үнэ хөөсрөхтэй зэрэгцээд шатахууны үнийг чөлөөлсөн нь эдийн засаг,  иргэдийн амьжиргааг биш импортлогчдын лоббиг дэмжсэн бодлого, шийдвэр болсон гэхэд буруудахгүй.

Учир нь дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсчихөөд байхад Засгийн газар анхнаасаа худал амлалт өгч үнийг хүчээр барьсан нь маш том алдаа болсон гэдгийг эдийн засагчид хэлж буй. Монголд шатахуун, шатах тослох материал, хий импортлогдод тусгай зөвшөөрөл олгодог. Тэрхүү зөвшөөрлийг авахын тулд дээс томж найзыгаа аврахаас хэцүү бөгөөд энгийн нэгэн компани түүнийг авч импортлогч болно гэдэг давахгүй даваа. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй этгээд 32 төрлийн бичиг баримт бүрдүүлэх бөгөөд тоон дотор үсэг гэдэг шиг юм болно.

Авсан тусгай зөвшөөрлөө сунгуулах бол дахиад л есөн бичиг баримт бүрдүүлнэ. Дээр нь агуулах, шатахуун түгээх станцын техник технологийн дүгнэлт гаргуулах бол 22 бичиг баримт бүрдүүлж байж сая авдаг. Монголд авлигагүйгээр, төрийн дэмжлэггүйгээр явдаг бизнес тун ховор бөгөөд түүнд зарцуулсан мөнгөө бараа бүтээгдэхүүнийхээ үнэд шингээдэг бөгөөд эцэстээ хэрэглэгчдийн нуруун дээр бууна. Ийм л дарамтан дор Монгол Улс “майжигнаж” байна. Тиймдээ ч импортоор шатахуун оруулж ирж байгаа импортлогчдын тусгай зөвшөөрлийг чөлөөлөх нь чухал юм. Ингэж байж чөлөөт үнэ тогтдог болохоос биш хэдхэн компани монополь эрхтэй байхад чөлөөт үнэ тогтохгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж