Хаягдал И-баримтыг модны бордоонд ашиглахаар цуглуулж байна

Хуучирсан мэдээ: 2022.02.11-нд нийтлэгдсэн

Хаягдал И-баримтыг модны бордоонд ашиглахаар цуглуулж байна

Хаягдал И-баримтыг модны бордоонд ашиглахаар цуглуулж байна

Цаас болон и-баримтын хаягдлыг дахин боловсруулах, бордоонд ашиглах технологи Монгол Улсад нэвтэрч буй. Энэ хүрээнд хаягдал цаасыг цуглуулан, ариун цэврийн цаас, салфетка, цаасан уут, дугтуй, бэлгийн хайрцаг, сав зэргийг хийж болдог. Мөн эдгээрээс гадна зайлшгүй шаардлагатай хэрэгцээт бүтээгдэхүүн болох модны бордоонд хүртэл ашиглаж эхэлсэн байна.

Тодруулбал, говьд ногоон бүс байгуулж, сэргээгдэх эрчим хүч, ухаалаг хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлалд суурилсан эдийн засагтай инженерийн суурин байгуулах төсөл хэрэгжиж байгаа бөгөөд эн хүрээнд тус аяныг өрнүүлж эхэлжээ.

Тус төслийн багийнхан хог хаягдал болж буй и-баримтуудыг нэгдсэн байдлаар цуглуулж, бордоо болгон ашиглахаар болсон байна. Гуравдугаар сарын эхээр төслийн талбай руу тээвэрлэж тарьсан мод болон хавар тарих модны бордоо болгон боловсруулж ашиглах аж. Урт замд тээвэрлэх учир задрахаас сэргийлэн, баримтуудыг аль болох сайн тэгшилж, дарж, скотчоор боохыг зөвлөж байна. Баримтуудаа “Blue Sky Tower”-ын баруун талд байрлах “Jack’s Coffee” салбар болох “Nitro B” дээр өгөх боломжтой боллоо. Баримтын хаягдлыг гуравдугаар сарын 1-нийг хүртэл хүлээж авах юм байна.

Цаас бол хог биш, цаас бол мод гэдгийг ойлгож, амьд байгалиа хайрлаж, цаас мөнгө гэдгийг ухамсарлаж, үрэлгэн байдлаа болих хэрэгтэйг байгаль хамгаалагчид уриалдаг.

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, энэ чиглэлийн үйлдвэрлэл эрхлэхийг хүсч байгаа иргэдэд хандаж хэлэхэд хямд төсөр нөөцөөр үйлдвэрлэл эрхлэн, ашиг олох боломжтойгоос гадна байгальд ээлтэй энэхүү үйлдвэрлэлийг төрөөс бүхий л талаар дэмжихийг иргэд хүсч буйгаа цахим хуудсаар дамжуулан уламжлав.

Статистик мэдээнээс харвал, нэг тонн цаас шатахад 680 килограмм нүүрсхүчлийн хий ялгаруулдаг байна. Харин нэг тонн цаас дахин боловсруулснаар 17 мод тайрагдахаас, мөн агаарын бохирдлоос ч сэргийлнэ. Тиймээс хүссэн иргэн бүр хаягдал и-баримтын цаасаа нэгтгэж, хураалгах боломжтой байна. Нэг талаар сайн үйлсийн аян, нөгөө талаар байгалиа хамгаалж буй хэлбэр юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж