ТЦА: Бага насны хүүхдийг гараас нь хөтөлж зам гарахыг анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2022.02.11-нд нийтлэгдсэн

ТЦА: Бага насны хүүхдийг гараас нь хөтөлж зам гарахыг анхааруулж байна

ТЦА: Бага насны хүүхдийг гараас нь хөтөлж зам гарахыг анхааруулж байна

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд энэ ажлын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 658 дуудлага бүртгэгджээ. Ослын улмаас 30 хүн бэртэж, хоёр хүн амиа алджээ. Тухайлбал,

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 15 осол бүртгэгдэж, 17 хүн гэмтсэн,
  •  Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн,

Орон нутагт:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүүхдийн амь хохирсон,
  • Онхолдох хэлбэрээр 5 осол бүртгэгдэж, 8 хүн гэмтсэн бэртэж байна,
  • Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж 3 хүн гэмтэж бэртсэн байна,

Мөн хугацаанд алба хаагчид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 374 зөрчлийг хяналт, шалгалтаар илрүүлжээ. Тухайлбал, нийт бүртгэгдсэн ослын дөрөвд нь хүүхэд өртсөн бөгөөд гурван хүүхэд гэмтэж, нэг хүүхдийн амь хохирсон байна.

Бүх шатны сургууль, цэцэрлэгийн хичээл энэ сарын 14-нд эхэлнэ. Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрж авч явахаар заасан байдаг. Иймд эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.

Мөн энэ амралтын өдрүүдэд орон нутгаас нийслэл рүү чиглэсэн хөдөлгөөн их байх тул орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж