НЭМЭЛТ: 16:35 ЦАГ
Олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 15 км-ын уралдаан эхэлж, 95 тамирчин гараанаас гарч, Б.Ачбадрах 65 дугаар байрт орлоо.
Б.АЧБАДРАХ УРАЛДААНАА ЭХЛҮҮЛЛЭЭ
Цанын ОУХМ Б.Ачбадрах олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 15 км-ын уралдаанаа өнөөдөр/2022.02.11/ эхлүүллээ. Энэ төрөлд 100 тамирчин хурд сорьж буй бөгөөд манай хүн 90 дэх ээлжинд гараанаас гарав. Тамирчдыг гараанаас гаргахдаа FIS буюу Олон улсын цанын холбооны чансаагаар нь жагсаадаг. Б.Ачбадрахын хувьд 100 тамирчнаас чансаагаараа 90-д бичигдэж байгаа юм.
Дөрвөн жилийн өмнөх Пёнчаны олимпод Ачбадрах 15 км-т 115 тамирчнаас 93 дугаар байрт орж байсан. Тухайн үед тэрбээр өөрийн зайг 41:40 минутад туулж байв. Гэхдээ тэрхүү олимпод тамирчид чөлөөт техникээр уралдаж байсан бол энэ удаа зөвхөн сонгомол тэшилтээр уралдах ёстой. Тиймээс тамирчдын барианд орох цаг дөрвөн жилийн өмнөхөөс хавьгүй их байна.
Уралдааны үеэр Жанчхүүд цаг агаар тогтуун, салхи багатай байна. Энэ нь тамирчдад эерэг нөлөө үзүүлэх нь гарцаагүй гэж Монголын үндэсний олимпийн хорооноос мэдээллээ.