Монгол Улс хилээ бүрэн нээж, жуулчдад нээлттэй орон боллоо | News.MN

Монгол Улс хилээ бүрэн нээж, жуулчдад нээлттэй орон боллоо

Монгол Улс хилээ бүрэн нээж, жуулчдад нээлттэй орон боллоо

Монгол Улс хилээ бүрэн нээж, жуулчдад нээлттэй орон боллоо

НЭМЭЛТ: 12.45 ЦАГ

Засгийн газар хуралдаж, цар тахлын улбар шар түвшинг шар түвшинд шилжүүлж, Засгийн газрын тогтоолыг хэлэлцэн батлав. Амны хаалтаа зүүж, зайгаа барьж, гараа ариутгахаас өөр цар тахлын үеийн бусад бүхий хязгаарлалт цуцлагдлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Эрхэм хүндэт жуулчид аа, Монгол Улсын төр захиргааны байгууллагууд, хувийн хэвшил, аялал жуулчлалын компаниуд та бүхний аюулгүй байдлыг хангаж, хүндрэл бэрхшээлгүй шуурхай үйлчилгээ үзүүлж, Монгол Улсад ажил төрлийн болон аялал жуулчлалын зорилгоор саадгүй хүрэлцэн ирэх бүхий л бололцоог хангахын төлөө бид хамтдаа хичээнгүйлэн ажиллах болно гэдгийг Ерөнхий сайдын хувьд хэлье.

Хүндэт иргэд ээ, Монгол Улс нийт долоон удаагийн хөл хорио тогтоосон. Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улбар шар түвшин буюу гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд байлаа. Энэ үед экспорт тасалдаж, олон улсын ачаа тээврийн эргэлт эрс удааширч, хичээл сургууль танхимаар хичээллэх боломжгүй болж, үйлчилгээний газрууд үүд хаалгаа барьж, 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орж, эдийн засаг 1992 оноос хойш анх удаа хасах 5.3 хувь хүртэл агшсан.

Улсын төсвийн орлого 23 хувиар тасарсан амаргүй цаг үеийг даван туулсан. Өнөөдрийг хүртэл цар тахал үргэлжилж байна. Цар тахал дэлхий дахинд шинэ сорилт учруулсаар байна. Вакцинжуулалтыг цаг алдалгүй шуурхай хийсний үр дүнд хоёр жилийн дараа “шар” түвшинд шилжиж байна.

Монгол Улсыг зорин ирэх хөрөнгө оруулагчид, жуулчдын хувьд вакцины бүрэн тунд хамрагдсан бол Монгол Улс нээлттэй байна.

"Цар тахлын сорилт бүрэн дуусаагүйг бид ойлгох учиртай. Тиймээс иргэд ААН сонор сэрэмжээ алдалгүй, халдварын эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах иргэний журамт үүргээ сахихыг эргэлзэхгүй байна.

Цар тахлын хугацаанд өнгөрсөн хугацаанд алдагдсан боломжоо сэргээж, "Шинэ сэргэлтийн бодлого"-оо цаашид баримтлах болно. Ногоон түвшин буюу энгийн амьдралдаа удахгүй шилжиж чадна гэдэгт итгэлтэй байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

"МОНГОЛ УЛС ӨРГӨН ЦАРИГААРАА, БНХАУ НАРИЙН ЦАРИГААРАА ХИЛ ХОЛБОХ ЦЭГИЙГ ТОХИРЧ ЧАДСАН"

-БНХАУ-д айлчлалын талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу?

-Цар тахлын амаргүй цаг үед Токио 2020 зуны олимпод гурав дахь хөршөө дэмжиж оролцсон. Мөн мөнхийн хоёр хөрш улс орны нэг БНХАУ-д Бээжин 2022 өвлийн олимпийн наадам болж байна. Мөнхийн хөрш хоёр хөршөө дэмжихээ илэрхийлж оролцсон. Албан ёсны айлчлал гэхээс илүү ажлын айлчлал гэж ойлгож болно. Хоёр жилийн хугацаанд хил хаалттай байсан учраас хоёр орны хувьд ярилцах олон асуудал байсан. Холбогдох төрийн өндөр албан тушаалтантай уулзаж ярилцсан. Хамгийн чухал нь иж бүрэн стратегийн түншлэлийг үргэлжлүүлж, жишиг харилцаа болгох тал дээр томоохон асуудлыг хамтдаа ярилцсан. Хил хаалттайгаас болж бараа, бүтээгдэхүүний үнэ өсч буй асуудал зөвхөн Монгол Улс гэлтгүй, очсон төрийн тэргүүн, холбогдох албан тушаалтнууд бас ярилцсан. Хамгийн чухал зүйл нь цаашдаа иж бүрэн стратегийн түншлэлийг өргөжүүлж, Монгол Улсын язгуур эрх ашигт нийцсэн олон чухал төслийн талаар хамтдаа санал солилцох болсон нь туйлын чухал. Нэг зүйлд сэтгэл хангалуун байна. Хил холболтын цэгүүдийг тохирсон. Энэ бол манай "Оюутолгой"-н далд уурхайн төслийг эхлүүлсэнтэй дүйцэхүйц хэмжээний экспортыг 2-3 дахин тэлж чадахуйц том хэмжээний шийдэл болно. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс өргөн царигаар, БНХАУ нарийн царигаар хил холболтын цэг буюу терминалыг эцэслэн тохирч чадсан. Нүүрс, зэсийн экспорттой холбоотой олон асуудлаар санал солилцсон. Маргааш, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжил шинэтгэлийн хорооны дунд цахим хурал болно.

ХӨГЖЛИЙН БАНКИЙГ ТАТАН БУУЛГАХГҮЙ, ДАМПУУРУУЛАХГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ХАРИУЦЛАГАГҮЙ
ЗЭЭЛДЭГЧ НАРЫН ӨМНӨӨС ЗЭЭЛИЙГ ТӨЛӨХГҮЙ

-Хөгжлийн банктай холбоотой асуудал өндрөө авч байна. Тухайн үеийн удирдлагууд, зээлдэгч нарт ямар хариуцлага тооцохоор ярилцаж байна вэ?

-Миний хувьд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх үедээ 2019 оны тавдугаар сард УЕПГ болон АТГ-ын удирдлагуудад хандаж тус банктай холбоотой илэрсэн зөрчлийг ангилж авч үзэхийг хүссэн бичиг явуулж байсан. Хууль хяналтын байгууллагууд Хөгжлийн банкнаас олгосон нийт 75 орчим зээл, 66 зээлдэгчийн мэдээлэлд үндэслэж, дүгнэлт гарган, Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанд хуулийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд оролцсон. Миний хувьд нэгдүгээрт, Засгийн газар Хөгжлийн банкны зээлийг хоёр хувааж үзнэ. Мөн "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд Хөгжлийн банкийг татан буулгахгүй, дампууруулахгүй. Бас Засгийн газар хариуцлагагүй зээлдэгч нарын өмнөөс зээлийг төлөхгүй. Цаашдаа Хөгжлийн банкийг экзим банк болгож, олон улсын жишгийн дагуу ажиллах хэрэгтэй. Харамсалтай нь, Хөгжлийн банк байгуулагдсан цагаас хойш зорилгынхоо дагуу ажиллаж чадаагүй.

Монголбанкны тогтоосноор 55.3 хувь буюу 1.8 их наяд төгрөг чанаргүй зээлийн ангилалд орсон нөхцөл байдал үүссэн. Засгийн газар хоёр түвшинд авч үзнэ гэдэг нь нэгдүгээрт, зориулалтын дагуу зээлийг ашигласан барьцаа хөрөнгө нь хангалттай, хөгжилд хувь нэмрээ оруулсан төслүүд буюу цар тахлаас улбаалан зээл хэдэн сараар тасалдсан нөхцөл байдлыг Засгийн газар хэвийн зээл гэж үзнэ гэсэн үг. Улс төрийн нөлөөлөл ашиглаж, зээл аваад, зориулалтын бусаар өөр зүйлд зарцуулж, тухайн үед улстөрчид болон Хөгжлийн банкны удирдлагуудад нөлөөлж, барьцаа хөрөнгө хангалтгүй зээл байгаа. Мөн шүүхэд шилжиж, маргаан үүсгэсэн асуудал бий. Эдгээр нөхдүүдэд Засгийн газар хуулийн дагуу хатуу арга хэмжээ авна. Хөгжлийн банкийг илүү том түвшинд зээл гаргадаг, мега төслийг санхүүжүүлдэг, УИХ-аас Хөгжлийн төсөл гэж үзсэн хөтөлбөрт санхүүжилт хийдэг банк болгож байж эдийн засгийн хувьд бэхжих боломжтой.

Хөгжлийн банк байгуулагдсан цагаас хойших бүх хэргийг эрүүгийн хуулийн дагуу мөнгө угаах хэргээр шалгаж өгөхийг Засгийн газрын хуралдаанаас ерөнхий прокурорт гаргасан. Нэг үгээр хэлбэл зээл зөрчигдсөн гэдэг асуудлаар ихэнх нь иргэний хуулиар, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг асуудлаар, бондын зарцуулалт дууссан гэдэг агуулгаар бондын үеэр зээл авсан албан тушаалтнууд мултарч үлдэх ийм асуудал байна. Тиймээс зүйлчлэлийг өөрчлөөд, мөнгө угаах байдлаар шамшигдуулсан, татвар төлөгчдийн ноцтой хохирол учруулсан гэдгээр УЕПГ оролцож, төрийг хохиролгүй болгох ийм бичиг өгсөн. Үүнийг УЕПГ хүлээж авсан. Зарим үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гаргаад явж байна.

Улс төрийн намын санхүүжилтийн талаар юуг хэлэх вэ. Шилэн болгож чадах уу?

-Намын дүрмийг дарга, ерөнхий нарийн бичгийн дарга ч бай бүгд дагах ёстой. Ингэж байж улс төрийн нам шаардлага тавьж чаддаг, төрийг цэвэр тунгалаг болгохын төлөө хичээх ёстой. Намуудын хувьд нэр дэвшилт, сахилга хариуцлагын томоохон шаардлага тавьдаг, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажилладаг, шахаж чаддаг энэ зүйл рүү орж байж, авлигын индексээ бууруулж, төрийн үйлчилгээ илүү хүнд сурталгүй болно. Мөн хөрөнгө оруулалт татна. Эдийн засгаа илүү том болгоход улс төр саад болж болохгүй. Тиймээс энэ асуудалд хатуу байр суурь баримтлах болно. Улс төрийн намын санхүүжилтийг цэгцлэх ёстой. Цаашид УИХ-д хамгийн бага зардлаар сонгогддог жишиг рүү явах нь зөв. Иргэдийг төлөөлөхдөө мөнгөтэй, мөнгөгүй гэсэн ялгаатай байдлыг арилгаснаар илүү шударга засаглал тогтдог. Тиймээс улс төрийн намын санхүүжилттэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг Ерөнхийлөгч өргөн барина гэсэн мэдээлэлтэй байна. Улс төрийн нам бодлогын нам байх тал дээр МАН түрүүлж томоохон алхам хийнэ.

Цар тахлын хувьд дэлхий даяар амаргүй байна. Засгийн газраас цар тахлыг даван туулахад бүхий л зүйлийг хийсэн улс орны нэг гэгдэж байна. Олон асуудал дээр иргэд ААН-тэй хамт байсан. Энэ хугацаанд алдаж, оносон олон зүйл байсныг үгүйсгэхгүй. Дэлхий даяар инфляци, өргөн хэрэглээний барааны үнэ өсч байна. Дэлхий дээр 11 орчим тэрбум вакцин шаардлагатай байна.

-Гашуунсухайт боомтын терминалын асуудал шийдэгдсэн. Уг терминалыг аль улсын санхүүжилтээр барих вэ?

-Гашуунсухайттай холбоотой асуудлын хувьд хилийн цэгүүд тохиролцсон гэдэг нь туйлын чухал асуудал юм. Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд энэ асуудлаар тохиролцож чадаагүй. Тиймээс түрүүн хэлсэнчлэн Монгол Улс өргөн царигаар, БНХАУ нарийн царигаар явна гэсэн үг. Хоорондын цэг холболтууд хийгдсэнээр төмөр замын солбицлууд идэвхжинэ. Нэг үгээр өргөн царигаа барьж хил дээр аваачна гэсэн үг. Ачиж, буулгах терминалтай холбоотой асуудал дээр ТЭЗҮ хийгдэнэ. Түүний дараа ажлын зураг гарна. Дээрх үндэслэлд тулгуурлаж мөнгөн дүн гарна. Тиймээс маргааш болох хурал дээр нарийвчлан ярина.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ МЭДЭГДЭЛ ХИЙНЭ

Засгийн газар өнөөдөр /2022.02.14/ 11.00 цагаас ээлжит бусаар хуралдахаар болжээ. Тус хуралдааны дараа буюу 13.00 цагаас  Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийх юм байна.

Эргэн сануулахад, өнгөрсөн долоо хоногийн Засгийн гарын ээлжит хуралдаанаар бүх шатны танхимын сургалтыг зуун хувь эхлүүлэх шийдвэр гаргасан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

51 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дорж 2022-02-14 176.232.61.88

Орос улс манай улстай хил залгаа боомтуудыг нээсэн үү?
Хятад улс мөн манай улстай хил залгаа боомтуудав нээсэн үү?
Манай улс хилээ нээсэнээр бид гадаад улсуудад хоёр хөршөөрөө дамжин гаря чадах уу?

Avatar

Зочин 2022-02-14 213.87.135.27

))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-14 202.55.188.98

Цар тахлын хуулиа цуцлаачээ луйварчин алууурчин хулгайч МАНгас аа …

Avatar

Зочин 2022-02-14 192.82.77.55

Ковидын түр хуулиа цуцал.

Avatar

Зочин 2022-02-14 150.129.142.10

odoo ayulgui bolson um bol zar tahliin huulia zuzal!

Avatar

Нямаа 2022-02-14 202.55.188.104

Тогтоцын хүүхдээс хоноцын санаа л гарна

Avatar

Зочин 2022-02-14 216.218.223.53

хавар боллоо дулаарлаа хамаг баялагаа түүхийгээр урагш нь хямд үнээр зөөх гэж байна уу та нар хайран сайхан эх орон газар шороо минь

Avatar

Зочин 2022-02-14 64.119.26.152

Монголд жилд 500,000 гадны зочин ирдэгээс 250,000 нь хятадууд байдаг. 150,000 оросууд байдаг. Хятад хил хаалттай. Шууд нислэг Европ, Америк руу их хийхгүй бол Хятадаар дамжиж ирж чадахаа байсан

Avatar

Зочин 2022-02-14 202.126.89.160

2024 ОНЫ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА АРАЙ Л ЭРТ ЭХЭЛЖ БНА ДААА….

ДАРААЧИЙН ГАМШИГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ГЭЖ БИЙ БОЛОВ УУ ?

Avatar

Зочин 2022-02-14 192.82.87.212

угаасаа монголд ямар жуулчин ирдэг биш дээ

Avatar

Зочин 2022-02-14 209.89.142.86

х***а нартаа хаалгаа нээлээ юу

Avatar

Зочин 2022-02-14 209.89.142.86

х.у.ж.а.а

Avatar

Зочин 2022-02-14 202.179.21.223

Сайн сайхан бүхнийг үгүйсгэн харлуулдаг өөдгүй этгээдүүдийн санаа, үйлс хэзээ ч бүтэхгүй. Тэд атаархао хорслынхоо шанг хүртэнэ.

Avatar

Зочин 2022-02-14 66.181.160.49

Оюутнууд Хятадруу явж болох юмуу хүлээж бгаа олон оюутан бна энэ асуудлаа тодорхой шийдээчээ

Avatar

Зочин 2022-02-14 150.129.142.10

baahan e****z hurliizuud torolh nutgaa sanaad uhlee

Avatar

Зочин 2022-02-14 202.131.227.30

Ардчилсан Нам эры барж байсан бол энэ ковидын үеп яах байсан болоо гэж бодохоор айдас төрдөг
Энэ залуу харин сансаныг бодвол дажгүй шүү

Avatar

Зочин 2022-02-14 202.126.90.160

АН эрх барьж байх үед САРС буюу ковид гарч АН маш сайн зохион байгуулсан хүчинд санхүү мөнгөний хомсдолтой үед 200 гаруй хүний хохиролтой даван туулж байв. Энэ нь мэргэжлийн баг ажилласаны үр дүн байлаа. ковид-2 буюу одоогийн халдварын үед Төр засаг маань ЭМ-ын салбарын бүх мэрэгжсэн боловсон хүчнүүдийг ажлаас халж шинэ цүнх баригчдын байршуулж ямарч бэлтгэлгүй байлаа. Улмаар ковидээр мөнгө олох гэсэн нь давамгайлж 1,8 их наядыг хувааж идэж сонгуулдаа ашиглаж 2000 гаруй хүн нас барсан .

Avatar

зочин 2022-02-14 202.9.46.155

АН хэзээ засаг бариад 200 хүний хохирол гаргаа вэ, хэзээ ковидтай тэмцээ вэ. Сэрүүн зүүдлэвээ гэж

Avatar

Зочин 2022-02-14 103.26.195.4

soliorchee

Avatar

Арай эрт биш үү ? 2022-02-14 64.119.23.82

Арай л эрт байна. 3 сарын сүүлээр нээгээч

Avatar

Зочин 2022-02-14 192.82.74.221

Биздэ гэж дээ 2 жил ажилтай, ажилгүйн голоор явж ханахгүй байна уу?? Гэртээ баймаар байвал бай л даа, хүмүүсийг ажлыг нь зүгээр хийлгүүл тэхүү

Avatar

Зочин 2022-02-14 216.38.195.77

ylc

Avatar

Зочин 2022-02-14 66.181.160.49

Ашгүйдээ Хятад хилээ нээвэл урагшаа явж ирьедээ унтлагын өрөөний тавилга авах гэж хичнээн жил боловоо тээврийн үнэ дийлдэхгүй өөрөө чирээд ирж болохгүй хэцүү блашүү

Avatar

Зочин 2022-02-14 216.38.195.77

Nyraagji

Avatar

Зочин 2022-02-14 202.55.188.98

Shaaa shaaa shaagaad bai

Avatar

hh 2022-02-14 66.181.161.99

tegmeerdee

Avatar

Зочин 2022-02-14 192.82.67.145

за баахан халдвартай хүмүүс орж ирээд баллах нь дээ. Эрх биш шинжилгээтэй хүмүүсийг оруулах байлгүй дээ!!!

Avatar

Зочин 2022-02-14 66.181.176.61

угаасаа орж ирнэ. одоо дасан зохицох цаг болсон. сүржигнэсээр байтал эдийн засаг, өрхийн амьдрал хэцүүдлээ. тэр айгаад байгаа хүмүүс өөрсдөө гэртээ бүгцгээ. хэвийн амьдармаар. зүгээр л амьдармаар байна

Avatar

Зочин 2022-02-14 66.181.187.62

1) Хөгжлийн банк 100% төрийн өмчтэй учраас зээл эргэж төлөгдөөгүй тохиолдолд төр л хариуцаж таарна!! Төр хариуцна гэдэг нь Засгийн газар хариуцна л гэсэн үг шүү дээ!!
2) Мөнгө угаах гэдэг нь гэмт хэргийн замаар олсон мөнгийг гүйлгээнд оруулах замаар "цэвэршүүлэх"-ийг хэлдэг. Хөгжлийн банкнаас зээл авсан явдал нь өөрөө гэмт хэрэг мөн үү? Ерөнхий прокурор шалгаж байж л шийдэх байх даа??
3) Гадуур явахдаа маск зүүгээгүй, хагас дутуу зүүсэн хүмүүсийг торгох г.м. а/х авах хэрэгтэй!!

Avatar

Зочин 2022-02-14 182.232.35.185

Sain bn, irged min odo uursduu hariutslagaa uureed bie daaj heviin amidralaa urgeljluuleh heregtei baihaa, Zasgiin gazar harin ch mundag ajillaa, ene pandemic nas baralt uvchlul haritsangui bagatai yvaad endemic ruu jiljij baina. Odoo ediin zasagaa bodson deer bhoo

Avatar

МОНГОЛ ХҮН 2022-02-14 202.131.225.197

Амны хаалтаа зүүж, зайгаа барьж, гараа ариутгаж, цар тахлын үеийн бусад бүхий хязгаарлалт цуцлагдлаа… ЮУН ОЙЛГОМЖГҮЙ ЮМ БЭ. ЭНЭ ӨГҮҮЛБЭРИЙГ УНШДАА, БУРУУ ЯРЬЖ ЗӨВ ОЙЛГОДОГ Л ГЭЖ БҮҮ ХЭЛЭЭРЭЙ. ОНОВЧТОЙ, ТОДОРХОЙ, ХҮН ОЙЛГОХООР БИЧЭЭЧ

Avatar

Зочин 2022-02-14 66.181.189.228

Ойлгомгүй байна.

Avatar

Зочин 2022-02-14 202.55.188.110

Товч бөгөөд тодорхой хэлэхэд хувь хүн өөрөө өөрийнхөө аюулгүй байдлыг бүрэн хариуцна гэсэн бна даа

Avatar

Зочин 2022-02-14 192.82.67.199

Хоосон мэдэгдэл, уриа лоозонг хашиграхаас өөр юм хийж чадахгүй, боловсролгүй, амьдралгүй цүнхчин Ерөнхий Сайданцар нэг иймэрхүү л байхаас яах вэ дээ????

Avatar

Зочин 2022-02-14 103.212.119.65

Ерөнхий сайд аа ч ХАТ ДАА.зайлаачээ

Avatar

Зочин 2022-02-14 202.126.89.6

Хэрэг эрхлэх газар сайн ажиллаж бгаа шүү. Үлдээгээрэй

Avatar

Зочин 2022-02-14 66.181.161.19

Хүүхдэд ээ анхаарал хандуул.эмнэлгүүд.

Avatar

Зочин 2022-02-14 59.153.113.83

Ийм ерөнхий сайдтай байгаа нь Монголын эмэгнэл.

Avatar

Зочин 2022-02-14 122.201.24.181

Эмгэнэл чи өөрөө эмгэнэл

Avatar

Зочин 2022-02-14 122.201.24.181

Чи өөрөө эмгэнэл

Avatar

Зочин 2022-02-14 104.205.131.167

Энэ хүн ядаж ЗГ ын кабинетын гишүүн байхад бол болох байх, ядаж дээрээ хяналттай Бүхэл Бүтэн Улсын ЕС бол арай л жулдаж бна заримдаа ичих уур хүрэх юм, энэ бол эмнэглэл шүү, ийм тэннг бацаанаар Төр Засгийн жолоог атгуулж буруу замаар явна гэдэг бол асар их хөнөөл МАН дүгнэлт хийх хэрэгтэй.

Avatar

зочин 2022-02-14 192.82.65.56

БЭРХ ТОСГОНЫ ДАРГА ХИЙХЭД Л БОЛНО

Avatar

Зочин 2022-02-14 150.129.142.10

hoshoo barih ovoo tahiad baih hemjeenii hun.

Avatar

Зочин 2022-02-14 202.126.94.205

Энэ эргүү нөхөр янз бүрийн мэдэгдэл д хийхээс өөр хийж чадах ажил байхгүй 2 жил боллоо монгол улам л дампууралруугаа яваад байна
МАН АН 2т төр барих чадвар алгоооо

Avatar

Зочин 2022-02-14 103.212.119.65

ядахдаа бакалаврын боловсролгүй хүнээр ерөнхий сайд тавьчаад юу хүлээхийн бэ

Avatar

иргэн 2022-02-14 192.82.76.187

Хоёр жил ард түмнээр хүүхдийн тоголоомноос дор тоголчихоод хариуцлага хүлээхгүй ковидыг энгийн ханиадтай адил үр дагавартай байна энгийн амьдралдаа шилжье гээд хээв нэг ярьж байх үнэхээр эмэгнэлтэй байна. Энэ бүх завхарлын хариуцлагыг хэн хүлээх вэ хариуцлагаа хүлээгээчээ

Avatar

Зочин 2022-02-14 202.9.40.57

Муу п чинь новшийн цар тахлын хуулийг хулгайгаар сунгацан байнашт. Хуулийн нэрээр хулгай хийхдээ гаргууд хулгайчууд шүү

Avatar

Зочин 2022-02-14 66.181.164.157

Танхимдаа сэлгээ хийгээд хэрэггүй байхаа.

Avatar

Зочин 2022-02-14 64.119.23.78

Данх арьсаа хамгаалж попорч шүгэлдэх нь

Avatar

Зочин 2022-02-14 139.5.218.45

тэгвэл яамай

Avatar

Зочин 2022-02-14 192.82.78.74

Огцрох нь дээ. Ашгүй чадахгүй нь гэдгээ хожуу ч гэсэн ойлгоо юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж