Трамп Хойд Солонгосын удирдагчтай холбоотой байгаа гэв | News.MN

Трамп Хойд Солонгосын удирдагчтай холбоотой байгаа гэв

Трамп Хойд Солонгосын удирдагчтай холбоотой байгаа гэв

Трамп Хойд Солонгосын удирдагчтай холбоотой байгаа гэв

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп хамтрагчиддаа БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай холбоотой хэвээр байгаагаа хэлжээ. “Ким Жон Ун бол Трампын холбоотой хэвээр байгаагаа дурссан цор ганц хүн” гэж сэтгүүлч Мэгги Хэбермэн онцолсон байна.

Анх 2018 онд Дональд Трамп Хойд Солонгосын удирдагчтай захидал солилцсоныхоо дараа түүнд бараг л “хайр” зарлаж байсан. Ким Жон Унаас ирж байсан захидлууд өдгөө АНУ-ын Үндэсний архивт хадгалагдаж байна. Өнгөрсөн сард Дональд Трампын ажиллаж байх үеийн 15 хайрцаг баримт бичгийг Үндэсний архивт шилжүүлжээ. Трамп Цагаан ордноос явах үедээ уг баримт бичгүүдийг Үндэсний архивт хүлээлгэж өгөх ёстой байсан авч оронд нь Флорида дахь гэртээ аваачсан байсан.

Энэ явдалтай холбоотойгоор Үндэсний архивын газраас Трампын Цагаан ордонд байсан үеийн баримт бичгүүдэд шалгалт хийхийг Хууль зүйн яамнаас хүссэн. Гэвч тус улсын Хууль зүйн яамнаас тайлбар хийгээгүй байна. Түүнчлэн Трампыг ерөнхийлөгч байх хугацаанд Цагаан ордны ариун цэврийн өрөөний суултуурыг бөглөрүүлсэн баримт бичгүүдийг тэндэхийн ажилтнууд олсон гэх мэдээлэл ч байна.

Ерөнхийлөгч асан Дональд Трампын намтрыг бичсэн “The confidence man” нэртэй ном удахгүй худалдаанд гарах бөгөөд энэ номд тэдний харилцааны талаар тодорхой бичжээ. Энэхүү номыг "Нью-Йорк таймс" сонины сэтгүүлч Мэгги Хэбермэн бичиж буй аж.

Трамп болон Ким нар Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаар хоёр ч удаа дээд хэмжээний уулзалт хийсэн. Гэвч хоёр улс өдгөө цөмийн аюулгүй байдлын гэрээгээ байгуулж чадаагүй хэвээр байгаа юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баянзүрх дүүрэг дэхь Taliban Allah Akbarзасн 2022-02-11 202.9.40.24

Трамп бол цагийг эзэлсэн шинэ цагийн ерөнхийлөгч Хоёр Солонгосыг нэг болгоно. Урьд үеийн АНУ-ын тэнэг улс төрчдийн алдааг засна, харж байгаарай

Avatar

SAINTAI ? +yanxan term 2022-02-11 132.194.33.140

OSX

Avatar

Зочин 2022-02-11 213.87.129.187

!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-11 64.119.20.127

Yasan saihan zurag ve. Trump ahiin nuhursug baidal hunleg zan chanar haragdaj bna.

Avatar

РАВДАН 2022-02-11 66.181.161.27

ОДОО КИМЧУУН ТРАМПЫН СОНГУУЛИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ. ХАКЕРУУДААРАА БИТКОЙНИЙГ ХУСААД Л ТРАМПЫН СОНГУУЛИЙН ШАТААВТ ХАНДИВЛААД Л!

Avatar

Зочин 2022-02-11 207.183.244.30

Ravdan mini chinii tarhi iim uchuuhen gedgiig odoo buur sain uhaj medlee.

Avatar

Зочин 2022-02-11 150.129.140.249

АНУ-ын Ерөнхийлөгчийг буулгаж авч чадсан нөхөр дээ, энэ Ким Жон Ун. Одоо нас нь 39 настай байх. Манайд ийм гучаад насны зарим нөхдүүд ажилгүй, арчаагүй, хоосон том том ярьж шүүмжлээд л..инээдтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж