Бурхан Халдунд байгаа нисдэг тэргийг түр үлдээсэн

Хуучирсан мэдээ: 2022.02.11-нд нийтлэгдсэн

Бурхан Халдунд байгаа нисдэг тэргийг түр үлдээсэн

Бурхан Халдунд байгаа нисдэг тэргийг түр үлдээсэн

Чинээлэг хүмүүсийн нэг гангараа нисдэг тэрэг болсон гэх яриа бий. Энэ сарын 10-ны өдөр Бурхан Халдун хайрханд орхисон гэх нисдэг тэрэгний зураг цахимд тавигдсан. Эзэн нь орхиод явсан байж магадгүй гэсэн тус зургийн дор хүмүүс олон сонирхолтой сэтгэгдэл бичжээ. Тухайлбал, эзэн нь эвдрэхээр нь орхиод явсан байх. Хөрөнгө нь илүүдсэн учраас эргүүлж авахгүй байх. Хайрханд өргөсөн хишиг юм болов уу гэхчлэн сэтгэгдлүүд бичжээ. Хэрэв ослын буулт хийсэн бол тухайн үед сууж явсан зорчигчид аймгийн онцгой байдлын газарт холбогдох ёстой. Гэтэл Хэнтий аймгийн онцгой байдлын албанд ослын буулт болоод, нисдэг тэргээ үлдээсэн, алга болгосон, хулгайд алдсан гэх дуудлага огт ирээгүй аж.

Хэрэв дархан цаазат, төрийн тахилгат ууланд тээврийн хэрэгсэл, нисдэг тэргээ орхисон бол эзэн холбогдогч нь эргээд холбогдоно. Гэхдээ тус хайрханы ойролцоо эргүүл хяналт тавьж ажилладаг. Тухайн нисдэг тэрэг тэр газар олон цагаар байрлаагүй. Одоо тус хэсэгт ямар нэгэн нисдэг тэрэг байхгүй гэсэн тайлбарыг онцгой байдлын албанаас өгөв.

Иргэдийн хэлж буй эзэнгүй гэх нисдэг тэргийг  сууж явсан хүмүүс нь түр хугацаанд орхисон аж. Цагаан сар, баярын амралтыг тохиолдуулан хүмүүс шинийн сайн өдрүүдэд уул, овоонд гарч, өргөл өргөх сонирхолтой байдаг. Мөн сүүлийн жилүүдэд нисдэг тэргээр төрийн тахилгат хайрханд аялах, өндрөөс харахыг хүссэн жуулчдад зориулсан тусгай маршрут гаргажээ. Энэ төрлийн үйлчилгээнд явдаг нисдэг тэрэг байсныг үгүйсгэх аргагүй. Магадгүй өдрийн аялал хийх үеэр түр хугацаанд нисдэг тэргээ орхисон байх.

Энэ үед твиттерт тус зургийг жиргэсэн залуус тус нисдэг тэрэгтэй таарсан байх магадлалтай байна. Анх Бурхан Халдуныг зорин очсон эрчүүд эзгүй хээр эзэнгүй хаягдсан нисдэг тэрэг байхтай таарчээ. Сонирхож очвол эвдэрсэн бололтой нисдэг тэрэгнээс утаа хаяж байсан ба эргэн тойронд осолдож, гэмтсэн хүн үгүй байсан тухай бичсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
11
ХахаХаха
9
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж