"Шивээхүрэн боомтыг ойрын хугацаанд нээнэ" | News.MN

"Шивээхүрэн боомтыг ойрын хугацаанд нээнэ"

"Шивээхүрэн боомтыг ойрын хугацаанд нээнэ"

"Шивээхүрэн боомтыг ойрын хугацаанд нээнэ"

Цар тахлын улмаас хоёр он дамнан нүүрсний экспорт гацаанд орж, задгайгаар нүүрс тээвэрлэхийг хориглоод байв. Иймд хил дээр 1100 орчим вагон нүүрс хуримтлагдсан тул энэ сарын 9-нөөс задгайгаар экспортлож эхэлсэн сайн мэдээ дуулдсан. Гэтэл нүүрсний экспортын 50 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг Гашуунсухайт-Ганцмод боомтод долоо хоногийн хугацаатай хөл хорио тогтоох болсон тухай мэдээлэл цацагдаад байна. Тодруулбал, Гашуунсухайт боомтын зөвлөл, Шуурхай штабаас энэ сарын 10-наас 17-ныг хүртэл хязгаарлалт тогтоох хугацаанд ариутгал халдваргүйжүүлэлтийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад мэргэжлийн өндөр түвшинд хийхийг сануулжээ. Үүнтэй холбогдуулан нүүрс тээвэрлэлтийн асуудлаар Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайханаас тодрууллаа.


Гашуунсухайт-Ганцмод боомтод өчигдрөөс хатуу хөл хорио тогтоосон мэдээлэл байна. Энэ үнэн үү. Хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юу?

-Энэ бол ташаа мэдээлэл гэдгийг хэлье. Гашуунсухайт-Ганцмод боомт өчигдөр хэвийн ажилласан. Нийт 56 нүүрс тээврийн машин хилээр гарч, 224 чингэлэг 7300 тонн нүүрс экспортолсон гэсэн үг. Өнөөдрийн байдлаар Замын-Үүд, Гашуунсухайт, Ханги, Булган боомтын үйл ажиллагаа хэвийн байна. Гашуунсухайт боомтоор өдөртөө 100 орчим нүүрс тээврийн машин хилээр гарч байна. Хэдийгээр халдварын тохиолдлууд илэрч байгаа ч боомтын үйл ажиллагаа зогсохгүй. Учир нь, Хятадын талаас тавьсан саналын дагуу жолооч нарыг “бөмбөлөг” буюу жижигрүүлэн битүүмжилсэн багт тусгаарлаж байна. Бөмбөлөг системийн хүрээнд 179 гаруй баг бүрдсэн. Иймд халдварын тохиолдол гарлаа гэхэд тухайн эерэг тохиолдол батлагдсан багийг л тусгаарлана. Бөмбөлөг системийн үр дүнд нүүрсний экспорт хэвийн үргэлжилж байна.

-Хятадын талаас Covid-19-ийн тархалтаас болгоомжилж хилийн хязгаарлалтаа чангатгасан. Иймд хилийн боомтуудаар ачаа тээврээр дамжуулан халдвар зөөвөрлөгдөх, бусад эрсдэлүүдээ хэрхэн тооцож байна вэ?

-Энэ асуудлыг анхаарахгүй орхиж болохгүй. Мөн Хятадын талаас халдвар хамгааллын маш хатуу дэг журам мөрдүүлж байна. Монголын талд ч мөн адил дэглэм мөрдүүлж, шаардлага хангагдсан үед тээвэрлэлтийг эхлүүлэх шаардлагууд тавьж байгаа тул биелүүлж ажиллах шаардлагатай. Өмнө нь жолооч нараас гадна ачаа тээврээр дамжуулан ахуйн замаар /амны хаалт, хог хаягдал, бээлий зэрэг/ халдвар тус улсад зөөвөрлөгдөх тохиолдол гарсан байх магадлалтай гэж үзсэн. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарал хандуулж байна. Мөн халдварын тархалтаас сэргийлж, тээвэрлэлтийг хэвийн үргэлжлүүлэх зорилгоор Замын-Үүд-Эрээний боомт чингэлэг терминал орчимд хамгаалалт гаргаж, тээврийн жолооч нарыг тусгаарлаж байна. Мөн ачаа тээвэр, чингэлгийг ариутгаж халдваргүйжүүлж байна. Иймд бидний зүгээс тээвэрлэлттэй холбоотой шаардлагаа чангаруулсантай холбоотой зардал ч нэмэгдэж байна. Хилийн боомт зогссоноор эдийн засагт учрах алдагдал, хохирол нь илүү өндөр учраас хилийн боомтуудыг ногоон бүс байхад анхаарахаас өөр аргагүй.

-Замын-Үүд, Гашуунсухайт, Ханги, Булган боомтоос гадна бусад хилийн боомтуудын үйл  ажиллагаа хэзээнээс эхлэх вэ?

-Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Хятадын талаас хатуу бодлого баримталж, хязгаарлалтаа чангаруулсан. Үүнтэй холбогдуулан зарим боомтууд өнөөдрийн байдлаар түр зогссон. Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт, Ханги, Булган боомтоор нүүрс экспортлож байгаа бол Замын-Үүд боомт нэгдүгээр сарын 11-нээс эхлэн тээвэрлэлт эхлүүлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын үеэр хоёр улс одоо ажиллаж байгаа боомтуудын үйл ажиллагааг эрчимжүүлж нэмэгдүүлэх, түр хаагдсан болон цар тахлаас хойш ажиллаагүй боомтуудыг ажиллуулах тал дээр анхаарч ажиллахаар болсон. Шивээхүрэн боомтоор тээвэрлэлтийг эхлүүлэх бэлтгэл ажлуудыг хангаж ажиллаж байгаа тул ойрын үед нээх болов уу гэсэн найдлага байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Baingiun 2022-02-11 132.194.33.140

Nyyrs xylgailax,10 aimgiin belcheerBELDETSEER shyrshij ctn #, mal xashij YILDBER xylgailaxaa bolu.

Avatar

ylcuun 2022-02-11 132.194.33.140

TZ

Avatar

зочин 2022-02-11 46.114.169.207

Коксжих буюу төмөр хайлдаг нүүрсийг манайхаас-Өмнийн говийн ордуудаас хятадууд дэлхийн болон өөрийнхээ зах зээлийн үнээс бараг 2 дахин хямдхан авч байгаа. Энэ бол жилдээ нэг тэрбум ам доллароос давсан ашиг Хятадын талд унаж байгаа. Үүнийг тал талдаа ойлгож буй байх аа.

Avatar

Зочин 2022-02-11 213.87.129.187

!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-11 202.55.191.194

нээх болов уу гэсэн найдлага байна гэнэ, энэ ярицлагын үндсэн утга нь 6 үг юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж