Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгалаа | News.MN

Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгалаа

Хуучирсан мэдээ: 2022.02.11-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгалаа

Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгалаа

НЭМЭЛТ 17:45 ЦАГ

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2022.02.11/ Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал боллоо. Шүүх хурлаар түүний цагдан хорих хоёрдугаар хугацааг "өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй" үндэслэлээр дахин нэг сараар сунгасан байна.

Н.ТҮВШИНБАЯРЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХ ЭСЭХИЙГ ШИЙДЭХ ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Н.Түвшинбаярыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нд цагдан хорьсон. Түүний цагдан хорих хоёрдугаар хугацааг "өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй" үндэслэлээр энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдөр дахин нэг сараар сунгасан. Энэхүү хугацаа нь ирэх Даваа гаригт дуусах учир үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал яг одоо /2022.02.11/ болж байна.

Шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас тодруулахад "Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхээс буцаасан. Хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газар хянаж байна" гэсэн юм.

Яллагдагч Н.Түвшинбаярт холбогдох хэргийг “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр" тус дүүргийн прокурорын газарт буцаасан. Тодруулбал, Хан-Уул дүүргийн прокурор, хохирогчийн өмгөөлөгч, яллагдагчийн өмгөөлөгч нар мэтгэлцэж, хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар /өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй/ гэх үндэслэлээр цагдан хорих хугацааг нэг сараар сунгасан.

Н.Түвшинбаяр нь 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан бөгөөд хохирогч Э.Энхбат 2021 оны арванхоёрдугаар сарын 25-нд таалал төгссөн.

Яллагдагч Н.Түвшинбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2021 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцааж, шүүхээс яллагдагч Н.Түвшинбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-11 66.181.191.77

Хөөе юу хуцаад бга юм бэ? Хүн зэрлэгээр зодоод алсан хүнийг үргэлжлүүлэн хорих эсэх ч гэх шиг. Сэтгүүлч ухаантай мал минь чи мэдээгээ нягтлаад зөв тайлбарла.

Avatar

Лувсанбалбийгомбо 2022-02-11 66.181.180.93

Буруу сэхсэн муу н**ш ингэх гээд байсан юм аль дээрээс одоо нөгөө хүчиндүүсэн баахан эмэгтэйчүүд бий дээ тэд дугарвал дуусаа насаараа суух биз

Avatar

Зочин 2022-02-11 192.82.88.15

Манай Булганыхан анхдагчаараа алдартай шүү , Түвшинбаяр чинь ингээд хоёрдох анхдагч болчих юмдаа. хөөрхий Одоо яана даа

Avatar

Zocnin 2022-02-11 192.82.70.218

Hun alsan hun mongo hulgai hiisen hun shorond oroho bolitson tsag umdaa,yu gesen ug be odoo Tubshinbayr sullagdah esguishde horigdoj baigaal ylaa abaad ybna oor hubilbar baihgui yun hugatsaa sungah tuhai yriad bgaan bol hohirogch nar ni harj bgaa bailguide

Avatar

Лорд 2022-02-11 64.119.16.102

Бүх насаар нь хориоч муу алуурчныг!

Avatar

Зочин 2022-02-11 109.12.90.208

Шалгаад шалгаад хэзээ дуусдаг шүүх вээ

Avatar

Зочин 2022-02-11 72.196.192.250

Jenkoog vhehees naash duusahgvi ee !

Avatar

Монгол 2022-02-11 46.114.149.188

Энийг гаргаж яадгийн тэндээ л байж байг

Avatar

Зочин 2022-02-11 213.87.129.187

!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-11 202.21.108.35

Хэтэрхий маанаг залуус Спортын салбарт л дарга болох гээд үзчих юм, Сумьяа Мэр болчиж байгаам чинь аргагүйн болуу даа

Avatar

Зочин 2022-02-11 202.21.108.35

Сонин юмаа, хэрвээ үнэн бол Баттулга шүүхийг базчихсан бололтой, хүний амины хэрэгтэнг сул чөлөөтэй явуулах тухай яаж санаанд нь багтаваа? Аааяаяа

Avatar

зочин 2022-02-11 66.181.160.1

Олимпын аврага болход нь би өөрөө болчихсон юм шиг л хөл газар хүрэхгүй баярлаж билээ …… даан ч яавдаа…. халаг гэж …

Avatar

зочин 2022-02-11 66.181.160.1

Хайран залуус ….Харамсаад ч барагдахгүй юм аа ….. Түвшинбаярыг биширдэг байлаа Ямар харамсалтай юм бээээ…..хайран залуус
Хойд төрөлдөө сайн хүн болж төрөөрэй

Avatar

Зочин 2022-02-11 202.21.108.35

Хайран залуу гээч. Хайран а******н гэдэг маанагууд цөөрөөсэй билээ.

Avatar

Зочин 2022-02-11 202.55.188.102

Та нарт ардчилсан нам болоод ардчиллын мөхөл тийм сайхан байгаа бол зовлон дунд живж байгаагаа мэдэрдэггүй хоосон толгойтууд байна даа.Түвшин баяр эдлэх ёстой ялаа эдэлнэ.Эрхээ ч эдэлнэ малуудаа.

Avatar

Ц 2022-02-11 150.129.142.79

Энэ хэрэг маш тодорхой бхад хурдан япыг нь өгөөд шоронд нь хийгээч

Avatar

Зочин 2022-02-11 72.196.192.250

Mongoliin shvvh tegdeggvi yum.

Avatar

ө 2022-02-11 66.181.176.79

Энэ алуурчинг яаралтай тэр ялыг нь өгч шоронд хатаагаач ээ,

Avatar

РАВДАН 2022-02-11 66.181.161.27

НЭЭХ МАНГАР ЦАРАЙТАЙ!

Avatar

РАВДАН 2022-02-11 66.181.161.27

АЙРАГНЫ ХҮҮХДҮҮД А.Н.У.С. НАМЫН ГИШҮҮН БОЛОХООРОО Л ХУВЬ ЗАЯА НЬ ИЙМ БОЛДИЙШД!

Avatar

Зочин 2022-02-11 87.147.149.80

Hoishluulsaar saaruulah arga

Avatar

Зочин 2022-02-11 202.9.46.254

Эртний ёсонд бидний хэллэгээр одууд маань хамгийн дорд хүмүүс юм ш дээ. Зугаацуулагч. Сайн дуулдаг сайн барилддаг болоод ирхээрээ тархи нь эсрэг ажилладаг. Хошин шогийнхоныг бол алиа салбайдай гээд өрх гэрт зуухаас дээш гаргалгүй хатавчинд байлгадаг юм ш дээ. Ёсоо мэдэхгүй дордосыг өргөмжилхөөр ингэдэг л юмдаа.

Avatar

Үнэн2 2022-02-11 64.119.23.82

Тийм шүү .Яг үнэн. Язгууртнууд, ард иргэдийг зугаацуулагч нар. 1990 оны хулхи ардчиллаас хойш түрүүний бөөснүүд толгойд гарсан.
Энэ цагаас хойш Монгол улс маань эгнэгт өөдөлсөнгүй. Цаашдаа ч бүрхэг харагдаж байна. Төрд шургалсан түрүүний бөөснүүд Монгол улсыг дааж давшгүй өрөнд унагаалаа.

Avatar

Зочин 2022-02-11 192.82.69.13

Энд ямар нэг учир байна, энгийн хэрэг байсан бол аль эрт шийдчихсэн л байгаа

Avatar

salhi namjhaar shaliv geed l garchihsan arhidaj yawah biz 2022-02-11 192.82.83.199

sar saraar baidliig ajaad l hulgaich shig hevtej bdg bas l zuvhun mongood gdg duu sanaand buuh.

Avatar

Зочин 2022-02-11 103.10.21.233

Ял завшуулах вийдээ энхбат агсны үр хүүхдүүд ийн нүүрийг яаж харнаа

Avatar

Зочин 2022-02-11 66.181.161.51

Яалийг нь өгөөд явуулаачээ энэийг юуг нь ингээд байлгаад байгаан бүх асуудал нь тод байхад .

Avatar

зочин 2022-02-11 192.82.70.221

ийм тодорхой хэрэг байхад юунд нь удаад байдаг юм бол , шүүх ээ гэж

Avatar

Зочин 2022-02-11 202.55.191.194

насаар нь хорь

Avatar

Dolgor 2022-02-11 122.201.24.183

Heleh vg oldohgvi bna hamt bsan ulsiig olj togtooson uu bvgdeeree l buruutai

Avatar

Зочин 2022-02-11 66.181.185.202

Зузаан архины шилээр хүний толгой руу цохиж байхдаа юу бодож байсан бол? Харгис этгээд юм даа. Харгис хүн хэзээ ч амиа хорлодоггүй шүү. Өөртөө хамгийн хайртай байдаг.

Avatar

Зочин 2022-02-11 66.181.191.61

Энэ нөхөр их башир аргатай. Энэ л болохоос сэтгэл нь зовоод гутахдаа амиа хорлох юм гэнээ ээ.Ёстой лө лөө байна даа. Оюун-Эрдэнийг бэлдсэн трол хөлсний бичигчид жаахан юм шийдсэн юм байлгүй дээ ккк

Avatar

Зочин 2022-02-11 111.220.50.43

Олимпын аврага, олимпын мөнгөн мядальт, МУ-н Гавьяат тамирчин, МУ-н Хөдөлмөрийн Баатар, Монгол улсын Хүндэт иргэн, Улаанбаатар хот, Булган аймгийн 2008, 2009, 2010 -2020 онуудын есөн алдартнуудын нэг , мөнхийн хүндэт иргэн, бүх насаараа сар бүр 20 сая төгрөгийн цалин авдаг онцгой гавьяатан , МУ-н Олимпын хорооны дарга, ОУОХ- ны гишүүн, Ерөнхийлөгч Баттулгаын зөвлөх, МУ-н гарьд цолтон, Жудо бөхийн дэлх йн аврага, МУ-н олон удаагий аварга АН- УЗХ-н гишүүн, УИХ-н сонгуульд АН-аас нэр дэвшигч асан

Avatar

Зочин 2022-02-11 122.201.24.224

Сар бүр 20 сая төгрөг авдаг юм уу?
Золиг гэж даварсан муу хог вэ. Хүн зодож алаад явдаг гай вэ.

Avatar

Уншигч 2022-02-11 122.201.21.2

Чингис хааны одонт

Avatar

zailaa 2022-02-11 126.158.53.196

zailaachee hyn alchaad bhad

Avatar

Зочин 2022-02-11 202.9.41.4

Н.Түвшинбаяр чинь АН-ын гишүүн болсноос хойш үйлс нь хазааж эхэлсэн гэж нэг хөгшин надад ярьсан нь үнэн ч юм шиг санагддаг боллоо. Тэр хөгшин хэлэхдээ ер нь АН-д явдалтай хүмүүс гишүүнээр элсдэг юм гэсэн. Үнэхээр Н.Түвшинбаяр АН-ыд гишүүнээр элссэн юм уу хүмүүс ээ

Avatar

Зочин 2022-02-11 103.111.68.3

АН – ын хуралд пиджактай жудочид орж сууснаас хойш хог дээр үсэрсэндээ. толгойлогч нь загалмайлсан эцэг

Avatar

Зочин 2022-02-11 202.55.188.102

Та нарт ардчилсан нам болоод ардчиллын мөхөл тийм сайхан байгаа бол зовлон дунд живж байгаагаа мэдэрдэггүй хоосон толгойтууд байна даа.Түвшин баяр эдлэх ёстой ялаа эдэлнэ.Эрхээ ч эдэлнэ малуудаа.

Avatar

Эрдэнэт 2022-02-11 202.9.46.241

Үгүй ээ. тэр Ганзул гэж шулам шиг хүүхнээс л боллоо. Телевизүүдийн холбооны захирал, ЕТВ-ийн захирал, ЗГ*-ын хэвлэл мэдээллийн албаны дарга гээд мангар олон цол гуншинтай алцгар хүүхэн халхын сайхан хоёр эрийн хооронд нь зодолдуулж нэг нь шороонд булагдаж, нөгөөх нь шоронд ачигдлаа. Бөөр бөгсний явдлын бузар гэж энийг хэлнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж