АТГ-ын шалгалт эхэлснээс хойш 39.8 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлжээ | News.MN

АТГ-ын шалгалт эхэлснээс хойш 39.8 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлжээ

АТГ-ын шалгалт эхэлснээс хойш 39.8 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлжээ

АТГ-ын шалгалт эхэлснээс хойш 39.8 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлжээ

Хөгжлийн банкнаас өнөөдөр (2022.02.11) Авлигатай тэмцэх газраас шалгалт хийж эхэлсэн өдөр буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ноос хойш нийт 39.8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн талаар мэдээлэв.

Тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул хэлэхдээ "Хөгжлийн банкны нийт зээлийн 55 орчим хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Хөгжлийн банк ирэх оны сүүлээр нийтдээ 800 сая ам.долларын төгрөгийн гадаад бондын төлбөр төлнө. Хэрэв зээлдэгчид зээлээ төлөхгүй бол банкны үйл ажиллагаанд хүндрэл учирна. 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш өнөөдрийн байдлаар 39 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн байна" гэв.

Бүхэл бүтэн арван жилийн хугацаанд зээлээ төлөөгүй хүмүүс гэнэт ухаан орсон мэт маш богино хугацаанд өр төлбөрөө барагдуулж эхэлсэн нь гайхалтай. Тухайлбал, сүүлийн хоёр хоногийн хугацаанд зээлдэгч Ч.Ундрам, Ц.Анандбазар нар зээлээ 100 хувь төлж барагдуулжээ.

Хөгжлийн банкнаас УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшдэг “Сод Монгол групп” ХХК 669.8 сая иенийн зээл, Ч.Ундрам гишүүний аав Ч.Чинбатын хувьцаа эзэмшдэг "Вояжер минерал ресурсес" ХХК 10.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний иений зээл тус тус авсан.

Энэ талаар Хөгжлийн банкны Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн газрын захирал Б.Амгалан “Сод Монгол компани өчигдрийн байдлаар зээлээ төлж барагдуулсан. 3.6 тэрбум төгрөгийн зээл төлсөн. "Вояжер минерал ресурсес" уул уурхайн компани өчигдөр 2 тэрбум, өнөөдөр 1.6 тэрбум төгрөг төлөөд зээлээ хаасан. Зээлийн зарцуулалтын тодорхой хувь нь баримтаар баталгаажаагүй” гэв.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо өнгөрсөн Лхагва гаригт мэдээлэл хийхдээ Хөгжлийн банкны зээлийн хүрээнд 8.3 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн талаар онцолсон. Энэ нь анх чанаргүй зээлдэгчдийг зарласнаас хойш буюу нэгдүгээр сарын 20-ноос хойш хийгдсэн эргэн төлөлт юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

УИХ-ААС БҮХ ХУЛГАЙЧИДЫГ ОГЦРУУЛ ‼️ 2022-02-11 202.126.90.131

МАН ДОТРООО ХЭНИЙГЭЭ ХӨӨЖ ТУУХ НЬ ПАДГҮЙ, ХАРИН БҮХ ХУЛГАЙЧИДЫГ УИХ-ААС ОГЦРУУЛААЧЭЭЭ ‼️

Avatar

Хотын уугуул иргэн 2022-02-11 150.129.140.249

Зээл авсан нөхдүүдийн баа.сыг нь сайн шахахад юм гарч байна шүү.

Avatar

Зочин 2022-02-11 213.87.129.187

>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Ард 2022-02-11 202.126.88.59

Маргааш гэхэд 100 тэрбум болно. Өнөрөөд баярлалаа.

Avatar

зочин 2022-02-11 43.242.243.202

АТГ шалгаад, олон нийтийн хэлэлцүүлэг хийгээд эхлэхээр бүх өрөө төлчихдөш, тэгэхгүй бол төлөхгүй байх гүрийх л байж, нэг юм хэлээд байгаа биз, юж гэхээр мөнгөтэй л байгаа байхгүй юу энэ нөхдүүд

Avatar

Зочин 2022-02-11 122.201.24.183

2gishvvn vlger duurailal bolj bgaad bayar hvrgii

Avatar

Зочин 2022-02-11 202.9.41.4

Авсан зээлээ буцаагаад төлчихвөл тэгээд л болно шүү дээ. бүх л хүн зээл авдаг. хачирхаад хэрэг хийсэн мэтээр буруутгаад байгааг ойлгохгүй юм

Avatar

Оноч 2022-02-11 119.40.98.106

хихи…

Avatar

Зочин 2022-02-11 59.153.115.218

Чам мэтийн хулгайчууд олон тэрбумаар нь зээл аваад мэдээж өөр зориулалтаар зарцуулж мөнгө угаасан болохоор гэмт хэрэг болж байгаа юм.Гэхдээ монголын эрх мэдэлтэй олигархууд хариуцлага хүлээж шоронд орж байсан нь тун ховор энэ янзаараа цааш яваад байвал хар дансанд орж улс орноороо модоо барихад хүрнэ.Ийм учраас хулгайч луварчидаа нам харгалзахгүй зохих ял цээрлэлийг хүлээлгэдэг жишгийг яаралтай тогтоохгүй бол хожимдсон гэмшил болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж