АТГ-ын шалгалт эхэлснээс хойш 39.8 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлжээ

Хуучирсан мэдээ: 2022.02.11-нд нийтлэгдсэн

АТГ-ын шалгалт эхэлснээс хойш 39.8 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлжээ

АТГ-ын шалгалт эхэлснээс хойш 39.8 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлжээ

Хөгжлийн банкнаас өнөөдөр (2022.02.11) Авлигатай тэмцэх газраас шалгалт хийж эхэлсэн өдөр буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ноос хойш нийт 39.8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн талаар мэдээлэв.

Тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул хэлэхдээ "Хөгжлийн банкны нийт зээлийн 55 орчим хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Хөгжлийн банк ирэх оны сүүлээр нийтдээ 800 сая ам.долларын төгрөгийн гадаад бондын төлбөр төлнө. Хэрэв зээлдэгчид зээлээ төлөхгүй бол банкны үйл ажиллагаанд хүндрэл учирна. 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш өнөөдрийн байдлаар 39 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн байна" гэв.

Бүхэл бүтэн арван жилийн хугацаанд зээлээ төлөөгүй хүмүүс гэнэт ухаан орсон мэт маш богино хугацаанд өр төлбөрөө барагдуулж эхэлсэн нь гайхалтай. Тухайлбал, сүүлийн хоёр хоногийн хугацаанд зээлдэгч Ч.Ундрам, Ц.Анандбазар нар зээлээ 100 хувь төлж барагдуулжээ.

Хөгжлийн банкнаас УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшдэг “Сод Монгол групп” ХХК 669.8 сая иенийн зээл, Ч.Ундрам гишүүний аав Ч.Чинбатын хувьцаа эзэмшдэг "Вояжер минерал ресурсес" ХХК 10.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний иений зээл тус тус авсан.

Энэ талаар Хөгжлийн банкны Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн газрын захирал Б.Амгалан “Сод Монгол компани өчигдрийн байдлаар зээлээ төлж барагдуулсан. 3.6 тэрбум төгрөгийн зээл төлсөн. "Вояжер минерал ресурсес" уул уурхайн компани өчигдөр 2 тэрбум, өнөөдөр 1.6 тэрбум төгрөг төлөөд зээлээ хаасан. Зээлийн зарцуулалтын тодорхой хувь нь баримтаар баталгаажаагүй” гэв.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо өнгөрсөн Лхагва гаригт мэдээлэл хийхдээ Хөгжлийн банкны зээлийн хүрээнд 8.3 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн талаар онцолсон. Энэ нь анх чанаргүй зээлдэгчдийг зарласнаас хойш буюу нэгдүгээр сарын 20-ноос хойш хийгдсэн эргэн төлөлт юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж