Завхан, Увс, Хөвсгөл аймгийн сумдад -46 градус хүрч хүйтэрчээ

Хуучирсан мэдээ: 2022.02.11-нд нийтлэгдсэн

Завхан, Увс, Хөвсгөл аймгийн сумдад -46 градус хүрч хүйтэрчээ

Завхан, Увс, Хөвсгөл аймгийн сумдад -46 градус хүрч хүйтэрчээ

Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж буй юм. Өнгөрсөн шөнө Завхан, Увс, Хөвсгөл аймгийн сумдад -46 градус хүйтэн хоножээ.

Хөвсгөлийн зүүн, Булган, Дорнодын хойд, Увс, Сэлэнгэ, Төв аймгийн зарим газраар хоёрдугаар сарын 8-наас 10-ны өдрүүдэд 0.0-3.0 мм цас орсноос хамгийн их нь Булганы Тэшиг, Булганд 1.0 мм, Хэнтийн Биндэрт 2.0 мм, Хэнтийн Дадал, Дорнодын Ононд 3.0 мм байсан бол бусад нутгаар цас ороогүй аж.

Энэ сарын 10-ны 08.00 цагийн байдлаар, цаг уурын өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр баруун болон төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд болон зүүн хэсгээр 1-26 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Малчинд 26 см, Хөвсгөлийн Ренчинлхүмбэд 18см, Сэлэнгийн Бугантад 17 см, Баян-Өлгийн Даян, Завханы Тосонцэнгэлд 15 см, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Цагааннуур 14 см, Завханы Баян-Уул, Хөвсгөлийн Чандгат, Сэлэнгийн Хүдэр 13 см, бусад хэсгээр 2-12 см зузаан цасан бүрхүүл тогтжээ.

Мөн өдөр төв болон говийн аймгуудын нутгаар өмнөх өдрөөсөө 1-8 градусаар хүйтэрч, Их нуурууд болон Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -25…-29 градус, Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр -19…-24 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4…+1 градус, бусад нутгаар -6…-11 градус байсан байна.

Төвийн аймгуудын нутгаар өмнөх шөнөөсөө 1-10 градусаар хүйтэрч, Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -39…-45 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -29…-34 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -11…-16 градус, бусад нутгаар -17…-23 градус хоножээ.

Дээрх хугацаанд ихэнх нутгаар секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна. Харин Улаанбаатар хот орчмоор цас ороогүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өнгөрсөн шөнө Яармаг-Сонгино орчмоор -27…-29 градус, бусад хэсгээр -21…-23 градус, өчигдөр өдөр -7…-9 градус байжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж