ЭМЯ: Covid-19-тэй 383 жирэмсэн эх, 1100 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2022.02.11-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Covid-19-тэй 383 жирэмсэн эх, 1100 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

ЭМЯ: Covid-19-тэй 383 жирэмсэн эх, 1100 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

ЭМЯ-ны мэргэжилтнүүд Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх долоо хоногийн нэгдсэн мэдээллийг хүргэлээ.

-ХӨСҮТ-ийн захирал Ц.БИЛЭГТСАЙХАН:

-Он гарснаас хойш дөрөвдүгээр долоо хоног болон тавдугаар долоо хоногийг харьцуулж үзвэл шинэ тохиолдлын тоо, PCR шинжилгээгээр эерэг илрэх хувь мөн халдварлуулах индексийг үзүүлдэг R гэх зэрэг шалгуурууд буурсан үзүүлэлттэй байна. Тодруулбал, дөрөвдүгээр долоо хоногт 50 мянга орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол тавдугаар долоо хоногт 22 мянга орчим болж, 50-иас дээш хувиар буурсан. PCR шинжилгээний эерэг илрэх хувь омикрон халдварын оргил үед 20 хувь буурсан. Энэ долоо хоногийн өдрийн мэдээнүүдээс харахад 16 хувиар буурчээ. Нэг хүнээс цаашаа хэдэн хүнд халдварлах эрсдэлийг тогтоодог R утга тогтвортойгоор багасч байна.

Халдварын эх уурхай, дамжих замыг илэрхийлдэг индикатрууд тогтвортойгоор буурч байна. Гэхдээ цагаан сарын дараагаас, ялангуяа энэ долоо хоногт халдварын тоо бага зэрэг өссөн. Омикрон халдварын оргил үед 11-12 мянган ор дэлгэж байсан. Өнөөдрийн байдлаар 6000 ор дэлгэж байна. Орны хэвтэлтийг харвал Улаанбаатар хотод 2500 ор, орон нутагт 3200 ор дэлгэсэн. Өөрөөр хэлбэл, цагаан сарын өмнө Улаанбаатар хотод ор дэлгэлт их, орон нутагт бага байсан. Харин одоо халдварын тохиолдлын тоо орон нутаг руу шилжсэн байна. Омикроны эмнэл зүйн хүндрэлийг илтгэх үзүүлэлтүүд, нас баралтыг илтгэх үзүүлэлтүүд альфа болон дельта хувилбаруудтай харьцуулбал бага байна. Тэр дундаа эмнэлзүйн нэн хүндрэл буюу эрчимт эмчилгээний заалттай хүн нэг хувиас хэтрэхгүй байна.

Хүчилтөрөгчийн эмчилгээ шаардлагатай хүнд хүмүүсийн тоо улсын дунджаар 10 хувиас хэтрэхгүй байна. ХӨСҮТ-д эрчимт эмчилгээний заалттай болон хүнд эрэмбэтэй хүмүүс улсын дунджаас гурваас зургаа дахин их байна. Омикрон хувилбарын тохиолдлын тоо хүүхэд болон ахмад настнуудад дельта хувилбараас 1.5-2 дахин их байна. Тухайлбал, 17 хүртэлх насны хүүдүүд, тэр дундаа 11 насны хүүхдүүд буюу вакцингүй бүлэгт нийт хүүхдийн өвчлөлийн 73 хувийг эзэлж байна. 60-69 дээш насны ахмадуудын дунд тохиолдлын тоо өндөр байна. Нас баралтын индекс бүс нутагт болон олон улстай харьцуулахад 5-7 дахин бага байна.

-ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.НАРАНГЭРЭЛ:

-Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 10.7 хувь нь нэн хүнд болон хүнд гэсэн эмнэлзүйн ангилалд байна. Өмнөх бидний даван гарсан альфа болон дельта хувилбарын давлагаанаас омикрон хувилбараар өвчилж буй нэн хүнд, хүнд хүмүүсийн тоо бага байна. Гэхдээ энэхүү омикрон хувилбар огт хүндрэхгүй гэсэн үг биш. Тодорхой хувьд нь хүндрэх эмнэлзүйн нэн хүнд болон хүнд, зохиомол амьсгалын аппаратад орох зэрэг эмчилгээнүүд шаардлагатайг иргэд ойлгох хэрэгтэй. Эрсдэлт бүлэг буюу вакцингүй иргэд, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнуудад хүндрэх эрсдэл их байна. 10.7 хувь эзлээд буй нэн хүнд болон хүнд тохиолдлуудад эмнэлзүйн тандалт судалгаагаар эдгээр эрсдэлт бүлэг зонхилох хувийг эзэлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 56.5 хувь нь хөдөө орон нутагт байна. Он гарснаас хойш дөрөвдүгээр долоо хоногт тохиолдлын тоо харьцангуй буурсан. Үүнийг бид цагаан сарын баярын өдрүүдтэй холбоотой гэж үзэж байна. Гэхдээ баярын дараагаас тохиолдлын тоо төдийлөн өндөр хувьд хүрээгүй. Магадгүй тохиолдлын тоо ихсэх эрсдэл үүсэхэд ашиглах орны нөөцийг бэлдэж байна. Хоёрдугаар сарын 10-ны байдлаар нийт 383 жирэмсэн эх 1100 орчим хүүхэд халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байна.


ЭМЯ: 1297 ШИНЭ ТОХИОЛДОЛ БАТЛАГДАЖ, 68 ХҮНИЙ БИЕ МАШ ХҮНД БАЙНА

Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр Covid-19-ийн 1297 шинэ тохиолдол батлагджээ. Нийт илэрсэн тохиолдлын 687 нь Улаанбаатарт, 610 нь орон нутагт бүртгэгджээ.

Орон нутгаас хамгийн олон тохиолдол буюу Орхон аймагт 69, Баян-Өлгий аймагт 65 тохиолдол тус тус бүртгэгдсэн бол Баянхонгор, Дорноговь аймагт халдвар бүртгэгдээгүй байна.

Өнгөрсөн хоногт Covid-19-ийн улмаас 41-80 насны хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд уг өвчнөөр нийт 2067 хүн эндээд байна.

Эмнэлэгт цар тахлын халдвартай 6219 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 599 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд оноштой 68 хүн байна. Гэрээр нийт 22303 хүн тусгаарлагдан эмчлүүлж байгаа аж.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж