МҮХАҮТ-аас Хөгжлийн банкнаас олгогдсон зээлийн асуудалтай холбогдуулан өнөөдөр (2022.02.11) мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд "Монгол Улсын Хөгжлийн банк 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр өнгөрсөн хугацаанд тус банкнаас санхүүжилт авч, зээлийг зориулалт бусаар ашигласан, санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн болон зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан эргэн төлөлтийг хийгээгүй, мөн гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн талаар авах шаардлагатай арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаагаа мэдэгдэн шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан чанаргүй 25 зээлийн талаар олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлсэн.
Тус банкнаас олгосон зээлүүд, ялангуяа чанаргүй ангилалд шилжсэн, анхаарал татсан зээлүүдийн хувьд томоохон улс төрчид, өндөр албан тушаалтнуудын нэр холбогдож, зээлийг зориулалтын бусаар ашигласан, зээл төлөхөөс зайлсхийсэн, тэдгээр зээлтэй холбоотой шүүхийн үйл явц удаан байгааг холбогдох хууль хяналтын байгууллагууд онцгой анхаарч үнэн зөвийг тогтоон хуулийн дагуу арга хэмжээ авах нь зүйтэй гэдэгтэй МҮХАҮТ санал нэгдэж байна.
Харин Хөгжлийн банкны зорилго чиглэлийн дагуу зохих ёсоор бизнесийн зээл авч, зээлийг зориулалтаар ашиглан төслөө амжилттай хэрэгжүүлж яваа аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг энэхүү асуудалд хутган, олны анхаарлыг өөр чигт залан чиглүүлэх, тэдгээрийн нэр хүндэд халдаж байгаа нь зохисгүй үйлдэл юм. Бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг илтэд үгүйсгэсэн сөрөг мэдээллийг нийгмийн цахим сүлжээгээр түгээж байгаа нь маш харамсалтай байна.
Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлүүдийг ул суурьтай судлан дүгнэх, олон нийтэд үнэн бодитой мэдээллийг хүргэх, шүүх хяналтын байгууллагууд нь шударгаар ажиллаж зээл тойрсон асуудлуудын үнэн мөнийг тогтоон шийдвэрлэх, цаашид энэхүү сургамжаасаа суралцан төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх эрүүл, ил тод, хөндлөнгийн хяналттай тогтолцоог бий болгоход анхаарах нь нэн чухал юм" гэжээ.
Б.ЖАРГАЛ
Зочин 2022-02-11 213.87.129.187
>>>>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz
Зочин 2022-02-11 202.9.41.4
Улстөрийн зорилготой явууллага их хийгдэж байна. За тэгээд сэтгүүлч нэртэй баячуудын боол тэдний дохиурууд нийгмийн тархийг худлаа угаасар байна
Зочин 2022-02-11 103.80.210.183
дандаа албан тушаалтай холбоотой хүмүүс зээл авсан байгааг юу гэх гээ юэ. эдгээр нохдуудыг төлбөрийг нь барагдуулаад хөрөнгийг нь хурааж 9 үеэр нь боолын боол босгоны зарц болго.
Зочин 2022-02-11 202.21.107.125
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ ЛУЙВАРЧДЫГ ӨМӨӨРДӨГ БАЙГУУЛЛАГА БИШ БАЙМААР ЮМ ХАХУУЛЬ АВДАГ ТАТААС АВДАГ БАС НЭГ ГЭМТ ХЭРГИЙН ХАМСААТАН БАЙХ МАГАДЛАЛТАЙ ШҮҮ..
Зочин 2022-02-11 64.119.20.98
ер нь бол юм хийх гэж, бүтээн байгуулах гэж зээл авсан хүмүүс олон байгаа. Шантажны сэтгүүлчид шууд л буруутгаад, шантаажлаад эхэлсэн бололтой. ФБ руу ороход хэдэн авгай нарын постноос андашгүй