Дуудлага худалдааны “Sotheby’s” компани талийгаач, загвар зохион бүтээгч Виржил Аблогийн зохион бүтээсэн 200 хос пүүзийг 25.3 сая ам.доллараар худалдаалж, дээд амжилт эвдэв. Анх гурван сая ам.доллар хүрнэ гэж тооцоолсон боловч даруй найм дахин өндөр үнээр худалдаж чаджээ.
Энэхүү 200 хос пүүз “Louis Vuitton” болон “Nike” брэндийн хосолсон загвартай бөгөөд "Air Force 1" нэртэй. Загвар зохион бүтээгч агсан Виржил Абло “Louis Vuitton”-ы 2022 оны хавар, зуны цуглуулгад зориулан уг пүүзийг бүтээсэн байна.
Размерын хувьд өргөн сонголттой, хамгийн өндөр үнэ хүрсэн 37.5 размерын пүүз 352.800 ам.доллараар зарагджээ. Энэ нь анх тооцоолж байснаасаа 23 дахин өссөн үнэ юм. Дуудлагаар худалдаж авах 10 мянган санал ирсний 40 хувь нь Ази тивээс иржээ. Мөн гуравны хоёр хувь нь 40-өөс доош насныхан байсан гэж дуудлага худалдааны компаниас мэдэгдэв. Зарагдсан гутал бүрийг “Louis Vuitton” брэндийн дэгжин шар цүнхэнд савлаж өгсөн байна.
Энэ удаагийн дуудлага худалдаа пүүзийг олноор нь худалдаалж буй анхны тохиолдол гэж “Sotheby’s” мэдээлэв. Сагсан бөмбөгийн од Майкл Жорданы өмсөж байсан “Nike Air ships” пүүз аравдугаар сард 1.47 сая ам.доллараар зарагдаж байжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ