Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн хэлэлцээг сонирхолтой, ширүүн байсан гэж хэлжээ. Tөрийн тэргүүн нар хоёр орны харилцааг хөгжүүлэх хэтийн төлөв, бүс нутгийн төвшинд хамтран ажиллах зэрэг гол асуудлуудыг авч хэлэлцсэн юм.
"Оросын ерөнхийлөгч Москвад албан ёсны айлчлал хийхийг урьсанд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Бид Владимир Владимирович Путиний та бүхэнд саяхан мэдэгдээд байсан тохиролцоонд хүрлээ. Үнэхээр энэ хэлэлцээ маш ширүүн, бүр сонирхолтой болсон. Энэ боломжийг ашиглан төлөвлөсөн яриа хэлэлцээ хэрхэн өрнөсөнд сэтгэл хангалуун байгаагаа хэлмээр байна" гэж Токаев хэлэв.
Токаевын хувьд 2022 он Казахстан, ОХУ хооронд түүхэн жил болно гэнэ. Мөн Казахстан, Оросын дипломат харилцааны 30 жилийн ой тохиож байгааг дурдан, хоёр улсын найрамдал, түүх соёл, оюун санааны ойр дотно харилцаатай болсондоо, жинхэнэ үлгэр жишээ хамтын ажиллагааг байгуулж чадсанд бахархууштай байгаагаа дурдлаа. Улс төрийн эрчимтэй яриа хэлэлцээний үр дүнд тус хоёр улс бараг бүх салбарт амжилт дагуулсан гэж Токаев үзэж байна.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ