Тайвань Монголын мотоцикл сонирхогчид хамтын ажиллагаагаа эхлүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.02.11-нд нийтлэгдсэн

Тайвань Монголын мотоцикл сонирхогчид хамтын ажиллагаагаа эхлүүлэв

Mонгол Улсын хамгийн том мотоциклийн холбоо болох “Хүннү Мото Клуб” нь Азийн хамгийн том Harley-Davidson-ы мотоциклийн клуб болох “Тайваний Америк загварын мотоциклийг дэмжих нийгэмлэг”-тэй 01-р сарын 19-ний өдөр анх удаа цахим хурал зохион байгуулсан. Уг хурлын үеэр хоёр талаас  хамтран ажиллах тухай саналын бичиг байгуулж, гарын үсэг зуралцсан явдал нь Тайвань Монголын мотоцикл сонирхогчид Монголын тал нутаг, Тайваний уулс, далайн үзэсгэлэнт газруудаар аялах боломжийг нээж байна.

“Хүннү Мото Клуб”-н ерөнхийлөгч Б.Болдбаатарын чадварлаг удирдлага дор анх 20 хүний бүрэлдэхүүнтэй эхэлж байсан клуб нь 150 гаруй гишүүдтэй болтлоо өргөжиж чадсан юм. Клубын ерөнхийлөгч Болдбаатар Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгчийн газарт хоёр орны мотоцикл сонирхогчдын хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх ажилд хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэхийн зэрэгцээ Монголын мотоцикл сонирхогчид Тайваньд Америк загварын мотоциклийн сэлбэг хэрэгсэл, төрөл бүрийн загварын мотоциклийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэдэг гэдгийг мэддэг. Иймд ирээдүйд Made in Taiwan мотоциклтой холбоотой бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа онцлов. Үүнээс гадна цар тахлын нөхцөл байдал сайжирсаны дараа Тайваний мотоциклийн холбоо баг хамт олноороо Монголд зочлон, Монгол улсыг тойрон аялах эсвэл тал нутагт мотоциклоор салхи татуулан давхих тэр цаг үеийг тэсэн ядан хүлээж буйгаа илэрхийлсэн юм.

“Тайваний Америк загварын мотоциклийг дэмжих нийгэмлэг”-н тэргүүн Чэнь Янь Лян нь 17-ны өдөр Хуа Лянь хот дахь салбар нийгэмлэгийн армийн туг гардуулах арга хэмжээг хөтөлсөн. Одоогийн байдлаар уг нийгэмлэг нь 1500 гаруй гишүүнтэй бөгөөд Тайваньд 10 гаруй салбартай. Чэнь тэргүүн нь Тайваний төлөөлөгчийн газарт Тайвань, Монгол 2 орны мотоциклийн холбоо хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурах үйл хэрэгт туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлэв. Мөн Тайвань зөөлөн дулаан уур амьсгалтай бөгөөд жилийн 365 өдөр өдөр бүр мотоцикл унах боломжтой тул Монголын мотоцикл сонирхогчдыг баг бүрэлдэхүүнээрээ Тайваньд зочлохыг уриалав.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө нь “Тайвань, Монгол 2 орны мотоцикл сонирхогчид хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэхэд гар бие оролцсонд баяртай байна. Тайваний автозамын систем амар хялбар, Номхон далайн эрэг болон олон алдартай уул хавцлын дунд мотоцикл унахад тохиромжтой аюулгүй бөгөөд байгалийн үзэсгэлэнт зам байдаг. Монгол улсын хувьд өргөн уудам газар нутагтай, Евразийн эх газрын төвд оршдог. Өвөрмөц тал нутаг, нүүдэлчдийн соёлоороо далайгаар хүрээлэгдсэн Тайваниас ондоо байдаг нь мотоциклоор аялахад хамгийн тохиромжтой газарт тооцогдоно. Тайвань бол мотоциклийн хөгжил, үйлдвэрлэлийн томоохон орон бөгөөд сүүлийн жилүүдэд мотоциклоор аялан чөлөөт цагаа өнгөрүүлэх хандлага улам бүр түгээмэл болж байна. Энэхүү цахим хурал нь цар тахлын дараа 2 орны мотоцикл сонирхогчдын харилцан айлчлал, хамтын ажиллагааг эхлүүлэх гүүр болоод зогсохгүй 2 орны холбогдох салбарт илүү олон бизнесийн боломжийг нээж өгнө гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Зургийн тайлбар: “Хүннү Мото Клуб”-н ерөнхийлөгч Б.БОЛДБААТАР (зурагны доод эгнээнд) болон “Тайваний Америк загварын мотоциклийг дэмжих нийгэмлэг”-н тэргүүн Чэнь Янь Лян (баруун дээд талд гартаа бичиг барьсан) нар хамтран ажиллах тухай саналын бичигт гарын үсэг зурав. Уг хамтын ажиллагааг эхлүүлэхэд туслалцаа үзүүлсэн Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө (зурагны зүүн дээд талд) урилгаар уг хуралд оролцов.

Зургийн тайлбар: Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө уг цахим хуралд мэндчилгээ дэвшүүлж буй нь.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж