Харвардын их сургууль шүүхэд дуудагдав

Хуучирсан мэдээ: 2022.02.11-нд нийтлэгдсэн

Харвардын их сургууль шүүхэд дуудагдав

Харвардын их сургууль шүүхэд дуудагдав

Харвардын их сургуулийн Антропологийн тэнхимийн төгсөх ангийн гурван оюутан, профессор нь бэлгийн дарамт үзүүлсэн бөгөөд сургуулийн зүгээс сурагчдаа хамгаалж чадаагүй гэх хэргээр Харвардыг шүүхэд өгчээ. Тэд нэхэмжлэлээ Мягмар гаригт гаргасан байна.

Нэхэмжлэгч Маргарет Червиенски, Лилиа Килберн, Амуля Мандава нар Африк гаралтай Америк судлал, Антропологийн тэнхимийн профессор Жон Комарофыг оюутнуудаа зөвшөөрөлгүй үнсэн, илж, тааламжгүй бэлгийн харьцаанд орсон, оюутнуудын карьерт саад учруулна гэж сүрдүүлсэн гэж шүүхэд ханджээ.

Профессор оюутнуудыг дарамталсан тухай мэдээллийн дагуу их сургуулийн зүгээс ямар ч арга хэмжээ аваагүй байна. Үүнийг "Институцийн хайхрамжгүй бодлого: Их сургууль, түүний нэр хүнд, оюутнуудынхаа зардлаар уг нэр хүндийг хадгалж буй багш нарыг хамгаалах тогтолцоог харуулж байна" гэж нэхэмжлэлд дурджээ. Нэхэмжлэгч нар шүүхээс зөв шийдвэр гаргаж, сэтгэлзүйн дарамт, өмгөөлөгчийн хөлс, торгууль зэргийг сургуулиас гаргуулахыг хүссэн байн.

Харвардын удирдлага тус нэхэмжлэлийн шаардлагатай санал нийлэхгүй байгаа талаараа CNN агентлагт мэдэгджээ. Мэдэгдэлд "Профессор Комароф бол зөвхөн салбарынхаа тэргүүлэх эрдэмтэн төдийгүй олон арван жилийн турш бүх хүч чадлаа шавь нараа сурган хүмүүжүүлэхэд зориулж ирсэн маш халамжтай хүн" гэж тэмдэглээд, "Бодит нотлох баримт гэхээсээ илүү хов жив, уран зөгнөл дээр тулгуурлан, түүний карьерт халдаж байгаа нь ичмээр юм" гэжээ.

Шүүх хурал одоогийн байдлаар үргэлжилж буй бөгөөд тодорхой хариу гараагүй байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж