Путин Макронтой уулзахдаа яагаад урт ширээний хоёр талд суусан бэ?

Хуучирсан мэдээ: 2022.02.11-нд нийтлэгдсэн

Путин Макронтой уулзахдаа яагаад урт ширээний хоёр талд суусан бэ?

Путин Макронтой уулзахдаа яагаад урт ширээний хоёр талд суусан бэ?
ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин энэ долоо хоногийн эхээр Москва хотноо Францын ерөнхийлөгч Эммануэл Макронтой уулзсан. Украины асуудлаар ОХУ болон барууны хооронд зөрчил үүссэн тухай авч хэлэлцсэн тэдний уулзалт зургаан цагийн турш үргэлжилсэн юм.
Төрийн тэргүүн нарын уулзалтын зураг хэвлэлээр цацагдахад Путин, Макрон хоёр урт, зууван ширээний хоёр талд нэгнээсээ хол суусан байв. Тэдний ийн хол суух болсон шалтгааныг хүмүүс янз бүрээр таамаглан бичиж байв. Тухайлбал, Путиныг дипломат аргаар хүчний тоглолт хийж байна гэж хардах хүмүүс ч байжээ.Үнэн хэрэгтээ, төрийн тэргүүн нар цар тахлын халдвараас сэргийлж, зай барихын тулд урт ширээний хоёр талд суусан аж. Учир нь Францын ерөнхийлөгчийг Путинтэй уулзахын өмнө цар тахлын халдварыг илрүүлэх PCR шинжилгээ өгөхийг хүссэн ч Макрон татгалзсан байна. Улмаар халдвараас сэргийлэхийн тулд тэднийг ийнхүү хол зайтай суулгасан байна.

Макроны PCR шинжилгээ өгөхөөс татгалзсан нь ДНК-г нь авахаас сэргийлсэн үйлдэл гэж зарим хүмүүс тайлбарлажээ. Францын ерөнхийлөгч Москвад айлчлахынхаа өмнө PCR шинжилгээ өгсөн ба тус улсад байхдаа ч түргэвчилсэн тест өгсөн аж.

Эх сурвалж: TMZ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж