АТГ Хөгжлийн банкны 52 чанаргүй зээлдэгчийн нэрсийг ил зарла!

Хуучирсан мэдээ: 2022.02.11-нд нийтлэгдсэн

АТГ Хөгжлийн банкны 52 чанаргүй зээлдэгчийн нэрсийг ил зарла!

АТГ Хөгжлийн банкны 52 чанаргүй зээлдэгчийн нэрсийг ил зарла!

Хөгжлийн банкны дуулиан үргэлжилж буй энэ өдрүүдэд АТГ-аас өчигдөр тус банктай холбоотой мэдээлэл өчигдөр хийсэн. Энэ үеэр тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаар нэгдүгээр сарын 28-нд албан бичгээр ирүүлсэн гомдол мэдээллээр Хөгжлийн банкнаас чанаргүй гэж үзэж, нийт 52 зээлийг шалгуулахаар АТГ-т ирүүлснийг хэрэг нээж, мөрдөн шалгаж байна. Мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулсан. Хэргийг шалгаж эхэлсэн цагаас хойш Хөгжлийн банкны зээлдэгчдээс 8.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлсөн байна.

АТГ-ын мөрдөн шалгах ажлын хүрээнд 186 үл хөдлөх хөрөнгө, 124 машин, нэг үйлдвэр, нэг лиценз, 13 дансыг битүүмжилж, хязгаарласан. Зээлээ эргэн төлөөгүй 52 иргэн, аж ахуйн нэгжийг албан ёсны вэб хуудаст байршуулна. Жишээлбэл, "Хөтөл", "Бэрэн", "Ачлалт трейд" гэхчилэн нэрлэж болно" гэсэн мэдээлэл өгсөн юм.

Мөн тэрбээр 52 чанаргүй зээлдэгчийн нэрсийг албан ёсны сайтдаа байршуулна гэж хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн ч өнөөдрийн байдлаар ямар нэгэн мэдээлэл тус байгууллагын сайтад нэмэгдээгүй байна. Энэ талаар түүнээс тодруулах гэсэн боловч хариулт өгсөнгүй.

АТГ хэлсэн үгнээсээ буцалгүй албан ёсны сайтдаа 52 зээлдэгчийн нэрсийг ил тодоор зарлахыг олон хүн хүлээж байна. Нөгөөтэйгүүр, Хөгжлийн банктай холбоотой хэрэг улс төрд нөлөө бүхий эрхмүүдтэй холбогдсон нь нийгэмд олон маргаан дагуулаад буй.  Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдээр зээлийг нь эргүүлэн төлүүлэхэд хууль хяналтынхны үүрэг их юм. Өндөр албан тушаалтан, улстөрчидтэй холбогдсон хэргийн талаар АТГ "мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэхээс өөрөөр тайлбар гаргадаггүй өнгөрсөөр ирсэн. Хөгжлийн банкны дуулиан нийгэмд тэгш бус байдлыг бий болгосон, улстөрчдийн хамаарал бүхий хүмүүс зээл авсан эсэхийг тодорхой шалгаж, иргэдэд нээлттэй мэдээлнэ үү, АТГ.

Эргэн сануулахад, ЖДҮХС-гаас зээл авсан, улс төрд нөлөө бүхий эрхмүүдийн хэргийг бид мартах ёсгүй. Тухайн үед өндрөө авч байсан тус асуудал өнөөдөр намжсан. Энэ жишгээр Хөгжлийн банкны хэрэг ЖДҮ-ийн хэрэг шиг замхрах вий гэсэн айдас нийгэмд байгааг үгүйсгэхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж