Орос, Украины асуудалд Хятад улс хойрго хандсан уу?

Хуучирсан мэдээ: 2022.02.11-нд нийтлэгдсэн

Орос, Украины асуудалд Хятад улс хойрго хандсан уу?

Орос, Украины асуудалд Хятад улс хойрго хандсан уу?

НҮБ-д суугаа АНУ-ын Элчин сайд “Орос улсыг Украины асуудлаар зөв шийдвэр гаргах талаас нь Хятад уриална гэж итгэж байна” гэж өчигдөр /2022.02.10/ хэлжээ. Мөн тэрбээр Хятад улсыг энэ асуудалд дипломат арга хэмжээ авч, түрэмгийллийг таслан зогсооход хувь нэмрээ оруулна гэж найдаж буйгаа илэрхийлэв.

Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн хурлын үеэр Орос, Украины асуудлыг хэлэлцэх эсэх дээр санал хураахад 15 гишүүн орноос Хятад ганцаараа үгүй гэж хариулжээ. Орос улс 2014 онд Крымыг өөртөө нэгтгэх үед АНУ-ын гаргасан Аюулгүйн зөвлөлийн тогтоолын төслийг Хятад улс мөн ганцаараа эсэргүүцэж байв.

Барууны дипломатууд энэ удаа Хятадыг Оросын талд дахин орохгүй байх гэж найдаж буй юм. Хятад улс тусгаар тогтнол, бүс нутгийн бүрэн бүтэн байдалд анхаарлаа хандуулж, Украины нөхцөл байдлыг дэлхийн гүрнүүдийн хурцадмал байдал гэж харуулахгүйн төлөө хойрго хандахгүй байгаасай гэж барууныхан уриалж байгаа билээ.

НҮБ дахь АНУ-ын элчин Линда Томас Грийнфилд “Оросыг зөв алхам хийх талаас нь уриалахад Хятад улс томоохон үүрэг гүйцэтгэнэ гэж бид найдаж байна. НҮБ-д суугаа Хятадын Элчин сайд Жан Жуныг энэ асуудалд анхаарлаа хандуулахыг тэсэн ядан хүлээж байна" гэжээ. Түүний энэ үг Жан Жунд тэр дороо хүрч, твиттер хуудсаараа дамжуулан хариу өгсөн байна. Жан “Оросоос бидний хүсч буй зүйл бол хувирашгүй бөгөөд ойлгомжтой байна. Аливаа санал зөрөлдөөнөө дипломатаар шийдвэрлэнэ үү. Хурцадмал байдлыг өдөөхөө зогсоо” гэж бичжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж