Байден АНУ-ын иргэддээ Украинаас яаралтай явахыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2022.02.11-нд нийтлэгдсэн

Байден АНУ-ын иргэддээ Украинаас яаралтай явахыг анхааруулав

Байден АНУ-ын иргэддээ Украинаас яаралтай явахыг анхааруулав

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Пүрэв гаригт "NBC News" телевизэд ярилцлага өгөхдөө Украинд суугаа нэгдсэн улсын иргэдээ яаралтай нутаг буцахыг анхааруулжээ. Учир нь тэрбээр ОХУ болон Украины асуудал маш хурцадмал, аюултай байдалд хүргэж болзошгүйг хэлсэн байна.

Байден ОХУ-ыг дурдаад, “Бид зүгээр нэг терроризмын бүлэглэлтэй асуудалтай байгаа юм биш. Бид бүхэл бүтэн том гүрний армитай нүүр тулах гэж байна. Иймэрхүү төрлийн асуудал маш хурцадмал, аймшигтай болж хувирдаг” гэжээ. Тэрбээр NBC телевизэд өгсөн ярилцлагадаа Украиныг орхин гарах гэж байгаа америкчуудыг авахаар АНУ-аас цэргүүд илгээх нөхцөл байдал одоогоор үүсээгүй тул иргэд өөрсдөө тайван байдлаар хилээр гарсан нь дээр гэж нэмж хэлсэн байна.

Байден "Америк, Орос хоёр бие бие рүүгээ буудаж эхэлсэн үед дэлхийн дайн болно" гэж нэмж хэлжээ.

Хэрэв ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин "Оршихуйн тэнэглэл бол тэр … Америкийн иргэдэд сөргөөр нөлөөлөх аливаа үйлдэл  хийхгүй байх хангалттай ухаантай" гэж Байден нэмж хэлэв. АНУ одоогийн байдлаар 2000 орчим цэргээ Польш, Румынд байрлуулахаар болсон.

АНУ дайн гарвал Украин руу дур мэдэн орох зөвшөөрөлгүй, Афганистанд хийсэн нүүлгэн шилжүүлэлт шиг ажиллагаа явуулах төлөвлөгөөгүй байгаа аж. Гэхдээ 82 дугаар агаарын десантын дивизийн цэргүүд Украины хилийн ойролцоо Польшийн нутаг дэвсгэрт дүрвэгсдэд зориулсан хорогдох байруудыг барьж эхлэх төлөвлөгөөтэй байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж