ОХУ-ын “Royal Flight” компанийн VP-BLG бүртгэлийн дугаартай В767-300 агаарын хөлөг МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт “С” хэлбэрийн техник үйлчилгээний ажил гүйцэтгүүлэхээр 2022 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 08:45 цагт Буянт-Ухаа нисэх буудалд газарджээ.
МИАТ ХК-иас мэдээлснээр, тус техник үйлчилгээний ажлыг хоёрдугаар сарын 11-нээс 21-ний өдрийн хооронд нийт 11 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх аж. Ажлын багцад 604 нэр төрлийн хуваарьт болон хуваарьт бус ажлууд багтсан байна.
Энэхүү ажлыг 40 гаруй инженер, техникийн бүрэлдэхүүнтэй баг гүйцэтгэж эхэлжээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ