Чех улсад суугаа Монголын Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргав

Хуучирсан мэдээ: 2022.02.11-нд нийтлэгдсэн

Чех улсад суугаа Монголын Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргав

Чех улсад суугаа Монголын Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргав

Бүгд Найрамдах Чех улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас тус улсад амьдарч байгаа монгол иргэдэд хандан сэрэмжлүүлэг гаргажээ. Тодруулбал, Монголын иргэдэд Чехийн улсын үнэмлэх олгохдоо Монгол Улсын шинэчилсэн жолооны үнэмлэхийг үндэслэн олгодог аж. Өөрөөр хэлбэл, жолооны курст суух шаардлагагүй, жолооны шалгалт авдаггүй гэсэн үг. 

Гэтэл зарим иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодох, замын тэмдэг, тэмдэглэгээ зөрчих, хурд хэтрүүлэх зэрэг зөрчил гаргах болсон тул Чехийн тал монгол иргэдийг жолооны курсэд суулгахгүй үнэмлэх олгох ажлаа зогсоож магадгүй  болжээ. 

Бүгд Найрамдах Чех улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас гаргасан мэдэгдэлд "Жолооны үнэмлэх харилцан зөвшөөрөх асуудлаар манай тал хүчин чармайлт тавьж ажилласны үр дүнд айлын тал хүлээн авсан. Манай иргэд ч энэ давуу талыг ашиглан олноороо жолооны үнэмлэх авч байна. Гагцхүү Чехийн жолооны үнэмлэх авсан иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр автомашин жолоодохтой холбоотой зөрчил өсчээ. 

Үүнд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодох, замын тэмдэг, тэмдэглэгээ зөрчих, хурд хэтрүүлэх зэрэг 100 хувь сэргийлэх боломжтой зөрчлүүд давамгайлсан байна. Энэ статистик тодорхой хэмжээнд буурахгүй бол Монголын жолооны үнэмлэхийг шууд сольж байгааг зогсоож, сургалтад хамруулах, жолооны шалгалт авах зэрэг шаардлага тавих хэмжээнд хүрч болзошгүйг анхааруулж байна. "Нэг үхрийн эвэр доргивол 1000 үхрийн эвэр доргино" гэх үгийг үргэлж санаж явцгаая” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж