Түрээсийн байрны үнэ тэнгэрт хаджээ

Хуучирсан мэдээ: 2022.02.11-нд нийтлэгдсэн

Түрээсийн байрны үнэ тэнгэрт хаджээ

Түрээсийн байрны үнэ тэнгэрт хаджээ

Цар тахлын болон хил гаалийн нөхцөл байдлаас улбаалан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, барилгын материалын үнэ нэг дахин “нугарсан". Тэр дундаа барилгын салбарт бараа орж ирэхгүй, барилгын материалын үнэ нэмэгдсэний улмаас шинээр баригдаж буй орон сууцны үнэ өмнөх жилүүдтэй харьцуулахад 16 хувиар, хуучин орон сууцны үнэ 35 хувиар нэмэгдсэн байна.

Залуу гэр бүл, өөрийн гэсэн байр сууцтай болж чадаагүй иргэд түрээсийн байранд амьдрах нь элбэг. Түрээсийн байрны үнэ шинэ орон сууцны үнийн нэмэгдлийг дагаад шалтгаангүйгээр нэмэгджээ. Өөрөөр хэлбэл үнийн өсөлтийг далимдуулж түрээсийн байрны эзэд байрны үнээ шалтгаангүй нэмсээр байгаа талаар иргэд ярьж байна. Байрны түрээсийн үнэ нэмэгдсэнээр иргэдэд санхүүгийн дарамт үүсгэх нь гарцаагүй. Зах зээлийн зарчмаар байр, орон сууцны үнэ, түрээсийн төлбөрийг хязгаарлах боломжгүй. Өндөр үнэтэй, чанаргүй түрээсийн байр олон байдаг ч үүнд хяналт тавьж, хариуцлага тооцдог газар байхгүй гэхэд хилсдэхгүй. Иймээс түрээсийн байрны үнэ ханшийн мэдээллийг хүргэе.

ТҮРЭЭСИЙН БАЙРНЫ ҮНЭ ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ХАМГИЙН ӨНДӨР БАЙНА

Монголбанкнаас 2021 оны арванхоёрдугаар сард гаргасан судалгаагаар, тавилгагүй хоёр өрөө орон сууцны түрээсийн үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 1.150.000 төгрөг бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага буюу 650 мянган төгрөг байна.

Тавилгагүй:

  • Хажуу өрөө 270 мянган төгрөг
  • Нэг өрөө 620 мянган төгрөг
  • Хоёр өрөө 920 мянган төгрөг
  • Гурван өрөө 1.540.000 төгрөг байна

Хоёр өрөө байрны медиан үнийг 1.00 нэгж гэж индекслэжээ.

ЗАРЫН САЙТУУДАД НЭГ ӨРӨӨ БАЙР ТҮРЭЭСЛЭХ ЗАР ХОВОРДЖЭЭ

Зарын сайтуудад байршил, тавилга, ашиглалтад орсон он зэргээс хамааран үнэ өөр өөр байна. Тухайлбал, Сонгинохайрхан, 21 дүгээр хороолол, Нисэх, Буянт-Ухаа, Улаанхуаран, Цайз зэрэг байршилд түрээсийн байрны үнэ хотын төвийн байруудаас 200-300 мянган төгрөгийн зөрүүтэй байна. Мөн Баянбүрд, 10 дугаар хороолол, Тэнгис, Нарны хороолол, Модны хоёр, Мөнгө завьяа зэрэг төвийн байршилд нэг өрөө байр хамгийн доод тал нь 700-900 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

Үнийг дундажлавал:

  • Хажуу өрөө байршил, талбайгаас хамааран 270-350 мянган төгрөг,
  • Нэг өрөө байр тавилгатай эсэхээс хамааран 450-900 мянган төгрөгийн хооронд байна.
  • Хоёр өрөө байр байршил, талбайгаас хамааран 700 мянгаас 1.5 сая төгрөг,
  • Гурван өрөө байр байршлаас хамааран 1.2 саяас эхлэн метр квадратаас хамааран 2.2 сая төгрөг хүрчээ.

НИЙТИЙН БАЙРНЫ ТӨЛБӨР 150-350 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА

Байршил, үнэ хямд, амьдрах орчин тааруу зэрэг шалтгаанаас үүдэн захын гэр хорооллын нийтийн байруудын төлбөр дунджаар 150-350 мянган төгрөг байна. Тухайлбал, Дэнжийн мянга, Кино үйлдвэр, Хайлаастын эцэс, Монел зэрэг байршлуудад нийтийн байрны сарын түрээс 200 мянган төгрөгөөс эхэлж байна. Харин хоттой ойрхон буюу Гандан, Зурагтын эцэс, Сансрын колонкийн ард гэх мэт байршилд нийтийн байрны төлбөр 250-300 мянган төгрөгийн ханштай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
БурууБуруу
9
ГайхмаарГайхмаар
5
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж