Домгууд нэг тайзнаа хип хопыг тунхаглана

Хуучирсан мэдээ: 2022.02.11-нд нийтлэгдсэн

Домгууд нэг тайзнаа хип хопыг тунхаглана

Домгууд нэг тайзнаа хип хопыг тунхаглана

Хип хопын домог болсон томоохон одод Ням гаригт зохион байгуулагдах “Super Bowl” шоун дээр үзэгчдийг гайхшруулсан, мартагдашгүй тоглолт үзүүлэхээ амлав. Энэ жилийн хамгийн том реп үзүүлбэр болох нь дамжиггүй уг тоглолтод Др Дре, Кэндрик Ламар, Снүүп Дог, Эминэм, Мэри Жи Блайж нар оролцоно. Тоглолт Лос Анжелесийн “SoFi” цэнгэлдэх хүрээлэнд болох юм.

“SoFi” цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний хөлбөмбөгийн лигийн тоглолт зохион байгуулагддаг. Хип хоп урлагийг дэмжин ажиллаж байгаа Үндэсний хөлбөмбөгийн лигт баярлалаа. Зарим хүмүүс энэ тайзнаас хип хоп тоглолт үзэхийг хүсэхгүй байж магадгүй. Бидхүрээд ирлээ, одоо та нар яаж ч чадахгүй” гэж Снүүп Дог хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. Хэвлэлийн бага хуралд Снүүп Дог, Др Дре, Мэри Жи Блайж нар оролцсон байна.

“SoFi” цэнгэлдэх хүрээлэнд өмнө нь Пол Маккартни, Мадонна, Принц, Жастин Тимберлэйк зэрэг рок поп одод тоглолтоо хийж байв. Лигийнхэн 2017 онд реппер Жэй Зи-г урьж байсан боловч тэрбээр татгалзаж, “Үндэсний хөлбөмбөгийн лигийнхэн хип хопчдыг саваагүй амьтад гэж үзсээр л байна” гэж хэлж байсан.

Ням гаригийн тоглолтод оролцох таван дуучин нийлбэр дүнгээр 43 удаа Грэммийн шагнал авч, 22 удаа Биллбоардын шилдэг борлуулалттай цомгийн эзэд болж байжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж