1,380,768 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.02.11-нд нийтлэгдсэн

1,380,768 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 523,065,182 төгрөгийн үнийн дүн бүхий 1,380,768 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD +14.97%), "Хөвсгөл усан зам" ХК (HUZ +14.94%) болон "Монгол базальт" ХК (MBW +13.94%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Гермес центр" ХК (HRM -3.99%), "Говь" ХК (GOV -3.39%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND -3.10%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 122,234 ширхэг нэгж эрхийг 29,445,484 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс 1.02 хувиар өсч 41,278.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,794,182,602,745 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж