Гэрээнүүдийг цуцлах шийдвэр гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Гэрээнүүдийг цуцлах шийдвэр гаргалаа

Хотын орлогч дарга Б.Мөнхбаатар өнөөдөр 100-н айлын замыг засч буй дөрвөн компанийн ажилтай газар дээр нь танилцлаа. Дараа нь 11.30 цагт замын компаниудын удирдлагуудтай уулзсанаар явган хүний замыг засах гэрээг нь цуцалж дүүргийн ТҮК-иар хийлгэх шийдвэр гаргалаа. Тухайлбал, Баянбүрдийн зам дагуух явган хүний зорчих талбайг Чингэлтэй, монгол гуравдугаар сургуулийн зам дагуухыг Сүхбаатар, 100-н айлын орчмынхыг Баянзүрх дүүргийн ТҮК хийхээр болж байгаа юм. Эдгээр явган хүний замыг ТҮК-нууд цоо шинээр хийх ба нийтдээ 200 орчим сая төгрөгийн ажил байгаа ажээ. Хотын орлогч дарга Б.Мөнхбаатар “Арван хоногийн хугацаанд эдгээр явган хүний замыг дуусгана” гэж байна. Хичээлийн шинэ жил эхэлж, оюутан сурагчид цуглахаас урьтаж эдгээр замыг дуусгах чангахан үүргийг ТҮК хүлээж байна.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж