Бодь даатгал ХК: "Гэрийн тэжээвэр амьтны даатгал" Монголд анх удаа

Хуучирсан мэдээ: 2022.02.11-нд нийтлэгдсэн

Бодь даатгал ХК: "Гэрийн тэжээвэр амьтны даатгал" Монголд анх удаа

Гэр бүлийн гишүүдээс өөрцгүй хайртай амьтнаа хамгаалахад маш хүндрэлтэй байдаг талаар тэжээвэр амьтдын эзэд дуу нэгтэй санал нэгддэг. “Бодь даатгал” ХК “Гэрийн тэжээвэр амьтны даатгал”-ыг Монгол Улсад анх удаа гаргаж, санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн нь амьтан тэжээдэг хэн бүхний чихэнд чимэгтэй мэдээ болж байна. Өнөөдрийн байдлаар амьтны эрхийг хамгаалах хууль Монгол Улсын хэмжээнд байдаггүй ба хайртай амьтнаа аливаа эрсдэлээс хамгаалах боломж олгож буйд тэжээвэр амьтны эзэд болон амьтанд хайртай хэн бүхэн талархууштай байгаа аж.

“Бодь даатгал” ХК нь “Гэрийн тэжээвэр амьтны даатгал”-д даатгуулсан даатгалын хураамжийнхаа 1 хувийг “Азтай савар" ТББ болон нохой, муурыг авран хамгаалах үйлсэд хандивлах бөгөөд цаашлаад олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилготой сайн үйлсэд багахан ч болов хувь нэмрээ оруулж, дэмжин ажиллаж байгаа аж.

Энэхүү даатгалд даатгуулснаар таны хайртай амьтны малын эмчийн заавраар авсан эм тариа, нэмэлт эмийн төлбөр, гэрийн тэжээвэр амьтанд зориулсан эмнэлзүйн тусгай хоолны дэглэмийн зардал, гэнэтийн ослын улмаас үүдсэн шүдний эмчилгээний төлбөр, хэрэв эмч шаардлагатай гэж зөвлөсөн бол ослын улмаас болон нэр заасан өвчнөөс үүдсэн зовуур өвдөлтөөс салгах унтуулах тарилганы төлбөр зэрэг таны гэрийн тэжээвэр амьтан гэнэтийн ослын улмаас бие эрхтний гэмтэл бэртэл авч эмчийн хяналтан дор хийгдсэн эмчилгээний зардлууд багтаж байгаа аж.

Та даатгалаа https://bodi-insurance.com/pets-insurance/ холбоосоор дамжуулан цахимаар хийлгэх ба дэлгэрэнгүй мэдээллийг 7000-4800 утсаар холбогдон авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж