Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэргэжлийн болон их, дээд сургуулиуд чанартай боловсрол олгож чадахгүй байгааг онцолжээ. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Чанартай боловсрол олгож чадахгүй байгаа нь өнөөдөр ядуурал, ажилгүйдлийн гол үндэс болж байна.
Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 88 их, дээд сургууль 150-иад мянган оюутан сургаж байна. Эдгээр их, дээд сургуулиуд маш том ажилгүйчүүдийн арми үйлдвэрлэдэг буруу тогтолцоо бий болсон байна. Дипломтой ажилгүйчүүдийн арми бэлддэг буруу тогтолцоо нэгэнт бий болчихсон.
Хөдөлмөрийнхөө зах зээлтэй уялдсан бодлого огт явуулдаггүй. Өнгөрсөн жилийн тавдугаар сард бид ажил олгогчдын дунд хөдөлмөрийн зах зээлийн судалгаа явуулаад үзэхээр их, дээд сургууль буюу мэргэжлийн боловсрол эзэмшсэн хүүхдүүд ур чадвараар ажил олгогч нарт гологдож байна. Ажил олгогчдын хүсч байгаа ур чадварыг мэргэжлийн дээд боловсрол олгож чадахгүй байна. Ийнхүү хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс гажсан тогтолцоо үүссэн учраас үүнийг зайлшгүй засч залруулах шаардлага бий" гэжээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ