Гурван улс Хойд Солонгосын эсрэг хамтран ажиллахаар тохиров

Хуучирсан мэдээ: 2022.02.11-нд нийтлэгдсэн

Гурван улс Хойд Солонгосын эсрэг хамтран ажиллахаар тохиров

Гурван улс Хойд Солонгосын эсрэг хамтран ажиллахаар тохиров

Өмнөд Солонгос, Америк, Япон улсын Батлан хамгаалахын тэргүүнүүд өчигдөр /2022.02.10/ утсаар ярьж, Хойд Солонгосын пуужингийн заналхийллийн эсрэг нягт хамтран ажиллахаар тохиролцов. Тодруулбал, гурван улсын Батлан хамгаалахын сайд болох Сух Вүк, Лойд Остин, Нобүо Киши нар яриа хэлэлцээ хийсэн тухай Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.

Жо Байден засгийн эрхийг барьж буй энэ цаг үед АНУ нь хүчирхэг Хятад, дайтахад бэлэн Орос, эвлэршгүй Хойд Солонгос гэсэн хатуу самруудтай нүүр тулаад байна. Тиймээс Ази тив дэх гол холбоотон болох Өмнөд Солонгос, Японтой аюулгүй байдлын гурван талт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд онцгойлон анхаарч байгаа билээ.

Тэд ирэх Бямба гаригт Хавайд биечлэн уулзаж, Хойд Солонгосын заналхийллийн эсрэг тэмцэх төлөвлөгөө гаргахаар тохиролцжээ. Энэхүү уулзалт нь өнгөрсөн сард товлогдсон боловч Covid-19-ийн омикрон хувилбарын улмаас хойшилсон билээ.

“Хойд Солонгосын пуужингийн цуврал туршилтууд Өмнөдөд шууд бөгөөд ноцтойгоор заналхийлж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудыг эсэргүүцэж байна” гэж уулзалтын үеэр Сух Вүк хэлжээ. НҮБ-ын Аюулгүй зөвлөлөөс гаргасан тогтоол ёсоор Хойд Солонгос баллистик пуужин харвах хориотой. Мөн уулзалтын үеэр АНУ нь Өмнөд Солонгосыг батлан хамгаална гэсэн амлалтаа дахин нотолжээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж