А.Энхтуул 85-р байрт орж, Тереза Йохауг алтан медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2022.02.10-нд нийтлэгдсэн

Бээжин 2022

А.Энхтуул 85-р байрт орж, Тереза Йохауг алтан медаль хүртэв

А.Энхтуул 85-р байрт орж, Тереза Йохауг алтан медаль хүртэв
Гэрэл зургийг С.Энхжаргал

Бээжин-2022 өвлийн олимпод эх орноо төлөөлөн оролцож буй цанын ОУХМ А.Энхтуул өнөөдөр/2022.02.10/ өөрийн үндсэн төрөл болох 10 километрийн уралдаанаа эхлүүллээ. Энэхүү зайд 98 тамирчин хоорондоо 30 секундын зайтай гараанаас гарсан бөгөөд манай тамирчин 85 дугаар байрт оржээ.

Өмнөх спринтийн уралдааны үеэр цаг агаар тогтуун сайхан байсан. Харин өнөөдөр Жанчхүүд тэнгэх хангай муухай аашилж, хүчтэй салхилж байна. Энэ нь тамирчдын тамирыг багагүй шавхаж байгаа нь тодорхой харагдаж байна гэж Монголын үндэсний олимпийн хорооноос мэдээллээ.

А.Энхтуулын төрөлд Норвегийн тамирчин Тереза Йохауг түрүүлж, энэ олимпоос хоёр дахь алтан медалиа хүртсэн бол Финландын Кертту Нисканен мөнгөн медаль, мөн Финландын Криста Пармакоски хүрэл медаль хүртжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХөөрхөнХөөрхөн
6
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж