1 сая долларын уран зураг хэнд ч хэрэггүй болов

Хуучирсан мэдээ: 2022.02.10-нд нийтлэгдсэн

1 сая долларын уран зураг хэнд ч хэрэггүй болов

1 сая долларын уран зураг хэнд ч хэрэггүй болов

Оросын Екатеринбург дахь "Ельцин" уран зургийн галерейд байсан 1 сая ам.долларын үнэтэй уран зураг хэнд ч хэрэггүй болжээ. Учир нь ажилд ороод нэгхэн хонож буй хамгаалалтын албаны ажилтан уйдсандаа уг зурганд үзгэн балаар нүд нэмж зурсан байна.

“Three Figures” нэртэй уг уран зургийг 1932-1934 оны хооронд зураач Анна Лепорская бүтээжээ. Энэ нь нүүр нүд ам огт байхгүй гурван хүнийг дүрсэлсэн уран зураг юм. Гэтэл гар нь загатнасан хамгаалалтын ажилтан хоёрт нь нүд нэмж зурснаар ажлаасаа халагдаж, зураг нь ч үнэ цэнгүй болох дөхжээ.  “Ельцин” галерейн шинэ ажилтан нь хувийн хамгаалалтын компанид ажилладаг, 60 настай эрэгтэй гэнэ.

Бүтээлийг маргааш нь Москвагийн галерейд илгээж, уран сайхны сэргээн засварлагчаар нарийвчлан шалгуулсан. Сэргээн засварлаж буй мэргэжилтэн нь хэлэхдээ “Урлагийн бүтээлд гэмтэл учруулахгүйгээр арилгах боломжтой” гэжээ. Харин сэргээн засварлах зардал нь 3341 ам.доллар болох юм байна. Зурагны зарагдах үнэ нь тодорхойгүй ч “Alfa” даатгалын компанид 1 сая ам.доллараар даатгуулжээ.

Зураач Анна Лепорская нь 1900 онд төрөөд 82 насандаа буюу 1982 онд нас барсан.

Одоогийн байдлаар цагдаа нар мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлээд байгаа бөгөөд хамгаалалтын ажилтанд 534 ам.долларын торгууль ногдуулж, нэг жил хорих ялаар шийтгэх төлөвтэй байна.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
62
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж