"Цасан шуурганы улмаас орон нутгийн зам хаагаагүй"

Хуучирсан мэдээ: 2022.02.10-нд нийтлэгдсэн

"Цасан шуурганы улмаас орон нутгийн зам хаагаагүй"

"Цасан шуурганы улмаас орон нутгийн зам хаагаагүй"

Булган-Хөвсгөл чиглэлийн замд нойтон цас орж, цасан шуурга шууран зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсч үзэгдэх орчин хязгаарлагджээ. Иймд жолооч нар анхаарал болгоомжтой зорчих, шаардлагагүй тохиолдолд холын замд гарахгүй байхыг холбогдох байгууллагуудаас сэрэмжлүүлжээ. Цасан шуурганы улмаас одоогоор орон нутагт зам даваа хаагдаагүй болохыг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлэв.

Тус газрын Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдосоос тодруулахад “Архангай, Булган, Эрдэнэт, Дорнодын чиглэлд цасан шуургатай байна. Одоогоор зам хаагдсан тухай мэдээлэл алга. Зам арчлалтын компаниуд бэлэн байдалтай ажиллаж байгаа. Хэрэв зам хаагдаж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй тохиолдолд тухайн нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж буй зорчигчдыг түр байрлуулдаг. Түр байрлах газар, хоол хүнсний зардлыг зорчигчдоос гаргуулдаггүй. Бид хот хооронд зорчиж буй нийтийн тээврүүдэд 24 цагаар хяналт тавьж ажилладаг.  Иймд ямар нэгэн байдлаар зам хаагдвал  шуурхай арга хэмжээ авна” гэлээ.

Ойрын үед хүйтний эрч чангарч, ихэнх нутгаар цасан шуургатай болохыг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлэв. Ус цаг уур орчны шинжилгээний газрын мэдээллээр, өнөөдөр /2022.02.11/ баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 12-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 14-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй байна. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч голын ай сав газруудаар буюу Увс нуур, Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 29-34 градус хүрнэ. Мөн Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн хонох төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж