Чен олимпийн аварга болсон ч Ханю олны хайрыг булаав

Хуучирсан мэдээ: 2022.02.10-нд нийтлэгдсэн

Бээжин 2022

Чен олимпийн аварга болсон ч Ханю олны хайрыг булаав

Чен олимпийн аварга болсон ч Ханю олны хайрыг булаав

Бээжин-2022 өвлийн олимпийн эрэгтэйчүүдийн уран гулгалтын чөлөөт үзүүлбэр өнөөдөр/2022.02.10/ болж, олимпийн шинэ аварга төрлөө. Богино үзүүлбэр дээрээ дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон Натан Чен чөлөөт үзүүлбэр дээр 218.63 оноо авч нийлбэр оноо нь 332.60 болсноор алтан медаль хүртжээ.

Харин мөнгөн медалийг Японы Юма Кагияама 310.05 оноотойгоор, хүрэл медалийг мөн Японы Шома Үно 293 оноотойгоор тус тус хүртжээ.

Натан Чен

Тэгвэл сүүлийн хоёр олимп дараалан түрүүлээд байсан Японы Юзүрү Ханю нийлбэр оноогоороо дөрөвдүгээр байрт жагсав. Богино үзүүлбэр дээрээ тааруу оноо авч, наймдугаарт жагссан тэрбээр өнөөдөр 188.06 оноо авчээ.

“Мөсний хаан” Юзүрү Ханю өнөөдөр дөрвөлсөн аксель техникийн оролдлого хийсэн ч бүтэлгүйтсэн юм. Өмнө нь хэн ч олимпийн мөсөн дэвжээнээ энэ техникийг гүйцэтгэж байсангүй. Чөлөөт үзүүлбэрээ дуусгасан Юзүрү Ханю талбайгаас гарахдаа дэвжээнээ хүндэтгэл үзүүлж, мэхийн ёслон мөснөөс адис авчээ. Хөгжөөн дэмжигчид нь түүний энэхүү үйлдлийг их спортоосоо зодог тайллаа хэмээн үзэж байна.

Цахим орчинд "Юзүрү Ханю, чи бол жинхэнэ эрдэнэ. Би чиний гулгахыг насан туршдаа уйдахгүй харж чадна", "Биднээс уучлалт гуйх хэрэггүй ээ, хийсэн бүхэнд чинь баярлалаа, Ханю", "Чи гайхалтай хандлагыг харууллаа. Юу ч болсон чи бол домог", "Чи бол амьдралд тохиох цор ганц уран гулгагч" гэх зэрэг постууд нийтлэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
109
ЗөвЗөв
21
ХарамсалтайХарамсалтай
8
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж