Хөгжлийн банкийг шалгах мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2022.02.10-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкийг шалгах мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулжээ

Хөгжлийн банкийг шалгах мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулжээ

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2022.02.10/ Хөгжлийн банктай холбоотой мэдээлэл хийлээ. Тухайлбал, Хөгжлийн банкнаас зээл авсан 52 зээлдэгчийг шалгаж буй талаар мэдээлэв. Мөн дээрх зээлтэй холбогдуулан улстөрчдийн нөлөө орсон эсэхийг шалгалтын явцад эргэн мэдээлэхээр болсон гэдгээ онцлов. Мөн АТГ дээрх 52 зээлдэгчийн мэдээллийг өөрсдийн цахим сайтдаа байршуулахаар болсон. Үүнээс гадна Хөгжлийн банктай холбоотой зээлийг шалгахад АТГ мөрдөгчдөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулахаар болжээ.

Эргэн сануулахад, Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр АТГ, хууль хяналтын байгууллагын удирдлагын Ерөнхий сайд дуудаж уулзсан. Энэ үеэр Хөгжлийн банктай холбоотой асуудлыг шийдэхэд Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ мэдэгдсэн. Хөгжлийн банкны асуудлаар УИХ-д мөн ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр томилогдсон бол, Б.Пүрэвдорж, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, С.Чинзориг нар багтсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж