Оросын 6 газар уснаа явагч Хар тэнгисийг зорив

Хуучирсан мэдээ: 2022.02.10-нд нийтлэгдсэн

Оросын 6 газар уснаа явагч Хар тэнгисийг зорив

Оросын 6 газар уснаа явагч Хар тэнгисийг зорив

Оросын газар уснаа явагч зургаан хөлөг онгоц цэргийн сургуулилалт хийхээр Хар тэнгисийг зорисон тухай тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ. Энэ алхам нь Оросын цэргүүдийг Украинд улам ойртуулж байна.

“Хөлөг онгоцууд далай тэнгис дэх Оросын ашиг сонирхлыг хамгаалах болон болзошгүй аюулыг эсэргүүцэх зорилгоор тэнгисийн цэргийн сургуулилалт хийхээр явж байна” гэж Батлан хамгаалахын сайд хэллээ.

Хөлөг онгоцууд нь нэг дор 300 цэрэг болон 10 орчим байлдааны танк юм уу газар уснаа явагч хуягт тээвэрлэгчийг тээвэрлэх боломжтой. Гэвч эдгээр хөлөг онгоцонд ямар техник хэрэгсэл тээвэрлэж яваа нь одоогоор тодорхойгүй байна. Зургаан онгоцны тав нь Ропуча ангиллынх бол нэг нь Иван Грен ангилалд багтана.

Зарим батлан ​​​​хамгаалахын мэргэжилтнүүд оросын цэргүүд далайгаас шууд цохилт өгч, Одессын эргэн тойронд буух боломжтой гэж үзжээ. Мөн Орос улс цэргээ гол хамгаалалтын хүчнээс холдуулж, Украины нэмэлт хүчний хөдөлгөөнийг хааж магадгүй гэсэн байр суурьтай байна.

Орос улс өмнө нь өөрийн харьяаллын тэнгисийн бүх флот дээрээ сургуулилалт хийнэ гэдгээ зарласан байсан. Эдгээр сургуулилалтад 140 гаруй байлдааны болон туслах хөлөг онгоц, 60 гаруй нисэх онгоц, 1000 орчим техник төхөөрөмж, 10 мянга гаруй цэрэг оролцоно гэсэн мэдээлэл байна.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж