Э.Бат-Үүл монгол кантри мюзик урсгалыг үндэслэгч гэв

Хуучирсан мэдээ: 2022.02.10-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл монгол кантри мюзик урсгалыг үндэслэгч гэв

Э.Бат-Үүл монгол кантри мюзик урсгалыг үндэслэгч гэв

Үндэсний урлагийн их театрын дуучин Т.Баатар монгол кантри мюзик урсгалаар дуулдаг уран бүтээлч. Тэрбээр сар шинийн баярын өдрүүдээр телевизээр тоглолт хийсэн нь үзэгчдэд шинэлэг байв. Түүний хувьд АНУ-ын кантри урсгалыг монгол ардын дууны дуулах арга барилтай хослуулж, “Монгол кантри мюзик” гэж урсгалыг бий болгосон тухайгаа хэвлэлд ярилцлага өгөхдөө дурджээ.

Тэрбээр “Монгол кантри мюзик” урсгалыг анх санаачилсан хүн бол Монгол Улсын баатар Э.Бат-Үүл юм. Өөрөө хөгжмийн урлагт маш их дуртай хүн шүү дээ. Санаагаа олчихоод илэрхийлж чадахгүй их удсан юм билээ. Манай багийн бүх дуунуудын аялгууг “A sound” хамтлагийн аргил гитарчин Д.Мөнхболд ах зохиосон. Харин дууны ихэнх шүлгийг Б.Батцэнгэл буюу олны мэддэгээр Quiza ах шүлгүүдийг бичсэн. “Монгол кантри мюзик” урсгалыг бий болгоход “Сонор рекордс” болон дуу бичлэгийн “Limitless” студи хамтарч ажиллаж байгаа. Үүнээс гадна нэрийг нь дурдааагүй маш олон хүмүүс хамтарсан" гэв.

Э.Бат-Үүлийг 2009 онд Ардчилсан Хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулан, эрхэлсэн ажилдаа онцгой амжилт гаргасан Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг хэмээн Улсын баатар цолоор шагнасан байдаг.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж