Бээжингийн олимпоос анхны допингтой тамирчин илэрлээ

Хуучирсан мэдээ: 2022.02.10-нд нийтлэгдсэн

Бээжин 2022

Бээжингийн олимпоос анхны допингтой тамирчин илэрлээ

Бээжингийн олимпоос анхны допингтой тамирчин илэрлээ

Ираны тамирчин Саве Шемшаки допингийн шинжилгээнд бүдэрч, Бээжин-2022 олимпийн допинг хэрэглэсэн анхны тамирчин болов. Түүнээс анаболик стеройд хэмээх эр бэлгийн даавар тестостерон илэрчээ. Энэхүү даавар нь яс, булчингийн уургийн нийлэгжилтийг ихэсгэдэг болохоор нэмэлтээр авсан тохиолдолд булчингийн нөхөн төлжилт хурдасч, ядралт бага мэдэрдэг аж.

ITA буюу Олон улсын шинжилгээний агентлагаас Саве Шемшакиг CAS буюу Спортын арбитрын шүүхэд хандаж, В сорьцоо шинжлүүлж болно гэжээ.

ITА-ийн мэдэгдэлд “Тамирчинд энэ талаар мэдэгдэж, дэлхийн допингийн эсрэг код болон олон улсын олимпийн хорооны 2022 оны Бээжингийн өвлийн олимпод мөрдүүлж буй допингийн эсрэг дүрмийн дагуу асуудлыг шийдвэрлэх хүртэл эрхийг нь түр түдгэлзүүлж байна. Ингэснээр тухайн тамирчин нь Бээжин-2022 өвлийн олимпийн тэмцээнд оролцох, бэлтгэл хийх, дасгалжуулах, аливаа үйл ажиллагаанд оролцох эрхгүй болсон гэсэн үг” гэжээ.

Шемшаки анх 2010 оны Ванкуверын олимпод эх орноо төлөөлөн оролцож байсан бол 2014 онд улсынхаа тугчаар Сочид оролцож байв. Харин энэ удаад тэрбээр эмэгтэй цаначин Атефех Ахмадигийн хамтаар олимпод оролцохоор ирээд байсан юм.

Оросын уран гулгагч Камила Валиевагийн тухайд түүнийг допинг хэрэглэсэн гэж албан ёсоор мэдэгдээгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж