Энэ өдөр төрсөн алдартнууд

Хуучирсан мэдээ: 2022.02.10-нд нийтлэгдсэн

Энэ өдөр төрсөн алдартнууд

Энэ өдөр төрсөн алдартнууд

 

Утга зохиол, яруу найраг, кино урлагийн салбарын хэн гэдэг алдартнууд өнөөдөр мэндэлснийг та бүхэнд сонирхуулъя.


6-р ангийн боловсролтой ч Монголын яруу найргийн ертөнцөд тодоос тод мөрөө үлдээсэн яруу найрагч Р.Чойном 1936 оны энэ өдөр мэндэлжээ. Орос, казак, монгол хэлээр шүлэг туурвилаа бичдэг нэгэн байжээ.

Түүний найз зохиолч А.Далхжав "Р.Чойном үерхэхэд их эелдэг, ааш зан нийтлэг, алиа хошин ярих дуртай, дэлдэн чихтэй, ёстой л "Шар банди" байсансан…Цаг үеэс түрүүлэн цацал цацлаар өргөсөн сүүн бүтээлээрээ, шударга үнэний дуу хоолойгоороо хойч үеэ сэрээсэн алдар нэр нь Онон, Хэрлэн лугаа омог их Монгол орондоо мөнхөрсөн бөлгөө. Сэтгэл амирлъяюу. Р.Чойням нь Монголын утга зохиолын томоохон тэсрэлт хийсэн, оюуны цараа нь давсан яруу найрагч билээ" хэмээн дурссан байдаг.

Мөн энэ өдөр төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цогт эх оронч, яруу найрагч О.Дашбалбар мэндэлжээ. Монгол улсын шинэ үндсэн хуулийг батлалцсан Ардын их хурлын депутат юм. Тэрээр Оддын аялгуу, Гол ус намуухан урсана, Гэрэлт хайр, “Зүүдний мөнгөн шувуу, Бурханы мэлмий, Цаг хугацааны гуниг буюу орон зай дахь дүрсүүд зэрэг яруу найргийн ном хэвлүүлж Монголын утга зохиолд үнэтэй хувь нэмэр оруулсан.

Оскарын хоёр удаагийн шагналт кино зохиолч, найруулагч Александер Пейн 1961 оны мөн өдөр мэндэлжээ. Түүний найруулсан Сонгууль бүрэн хэмжээний кинонд АНУ-ийн ерөнхийлөгч асан Барак Обамагийн дуртай улс төрийн кино гэнэ.

Америкийн жүжигчин, дуучин Эмма Роуз Робертс энэ өдөр мэндэлжээ. "Unfabulous" киноны гол дүрд тоглосноосоо хойш томоохон кино найруулагч нарын хараанд өртөж, уран бүтээлийн карьер нь эхэлсэн юм. Монгол үзэгчид түүнийг Америкийн аймшигт түүхүүд кинонд тоглосоноор нь сайн мэдэх байх.

Ц.Хонгор

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж