Оскарт хамгийн олон нэр дэвшсэн өнгөт арьстан

Хуучирсан мэдээ: 2022.02.10-нд нийтлэгдсэн

Оскарт хамгийн олон нэр дэвшсэн өнгөт арьстан

Оскарт хамгийн олон нэр дэвшсэн өнгөт арьстан

"Бэлтгэлийн өдөр", "Малколм Икс" зэрэг кинонуудад тоглосон дүрээрээ алдаршсан,  алдарт жүжигчин Дензел Вашингтон Оскарт 10 дахь удаагаа нэр дэвшиж, түүхэндээ хамгийн их нэр дэвшсэн өнгөт арьстан жүжигчин боллоо. Тэрбээр энэ удаа "Макбетийн эмгэнэл" киноны шилдэг эрэгтэй дүрийн номинацад нэр дэвшиж рекордыг эвджээ.

Гэхдээ хамгийн олон нэр дэвшсэн рекордыг эзэмшдэг ч тэрбээр сүүлийн 20 жил Оскарын шагнал хүртэж чадаагүй байна. Хамгийн анх 1990 онд “Алдар” киногоор Оскар авч байсан бол удаах нь 2002 онд “Бэлтгэлийн өдөр” киногоор шагнал хүртэж байв.

Гэсэн хэдий ч Дензел Вашингтон тоглосон кино болгондоо өөрийн дүрээ мөнхөлж чаддаг нэгэн. Түүний анхны дүр нь 1988 онд "Cry Freedom" кино байсан ба  туслах дүрийг  гайхалтай сайхан амилуулж чадсан ажээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж