417 км/цаг хурдтай давхисан Чехийн саятанг шалгаж байна | News.MN

417 км/цаг хурдтай давхисан Чехийн саятанг шалгаж байна

417 км/цаг хурдтай давхисан Чехийн саятанг шалгаж байна

417 км/цаг хурдтай давхисан Чехийн саятанг шалгаж байна

Чехийн саятан Радим Пассер гэх хүнийг Герман улсын нутаг дэвсгэрт 417 км/цаг хурдтай явсан хэргээр шалгаж байна. Тодруулбал, Радим Пассер нь өнгөрсөн оны долдугаар сард Берлин болон Ханновер хооронд авто зам дээр хууль бусаар уралдаан зохион байгуулсан хэрэгт буруутгагджээ. Тухайн үед хийсэн бичлэгээ “Youtube”-д оруулсан нь ийнхүү дуулиан тарив. Уг бичлэгт 417 км/цаг хүрч буй хурдны заалт харагдах бөгөөд “Bugatti Chiron” маркийн автомашин байжээ.

Германы прокурорууд 58 настай саятан эрийг “Зохисгүй хурдтай давхиж, замын хөдөлгөөний дүрмийг үл тоомсорлосон, хамгийн дээд хурдыг давахын тулд болгоомжгүй жолоодсон” гэж мэдэгджээ.

Хэрвээ уг хэрэг шүүхээр батлагдвал саятан эр хоёр жилийн хугацаатай хорих ялаар шийтгүүлэх юм. Түүний компани Прага хотод олон үйлдэлт байшин баридаг бөгөөд тэрбээр 246 сая еврогийн хөрөнгөтэй гэв.

“Германд хурдны хязгаарлалт байхгүй ч гэсэн тээврийн хэрэгслийг үргэлж хяналттай жолоодох ёстой” гэж Германы Тээврийн сайд Фолькер Виссинг хэлжээ.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ГайхмаарГайхмаар
11
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-10 202.126.89.93

Бусад хүмүүсийг хохироож болох эрсдэл гаргасан хүнийг эр хурга гэж үхэр монголчууд л хэлнэ дээ. Автодром гэдэг зкориулалтын газрын төлбөр төлөөд явчихаж чаддагүй арчаагүй саятан байна даа

Avatar

уншигч 2022-02-10 66.181.161.40

Болдоггүй юм бол хурдны хязгаараа ихэсгэх,эс бөгөөс Bugatti бүү үйлдвэрлэ гэж хэлэх юмсан даа.

Avatar

Зочин 2022-02-10 202.9.41.53

160 хүргэчихээд гайхуулаад байдаг гарууд даруухан байцгаагаарай.

Avatar

Зочин 2022-02-10 103.80.210.183

манайх шиг 3-р эгнээнд салгалж байсан бол осол гарна л даа

Avatar

Зочин 2022-02-10 213.87.148.223

))))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

иргэн 2022-02-10 202.9.46.78

Монголдоо ийм зам барьдаг ч болооосой. Сайхан зам байнаа

Avatar

Зочин 2022-02-10 24.148.64.178

Германий зам дэлхийд байхгүй зам. Гитлерийн гавьяа юм даа. Монголд хэзээч ийм зам тавигдаж чадахгүй.

Avatar

Зочин 2022-02-10 202.21.107.124

Бас л гоё мэдрэмж байна шүү.

Avatar

зочин 2022-02-10 122.201.22.127

Эр хурга, хүн өөрийн дуртай зүйлээ хийхэд яахав дээ, тэнэг монголчууд биш дээ хурдлаал биз тэрэнд нь дургүйцээд байх хэрэггүй үхэрнүүдээ

Avatar

Зочин 2022-02-10 150.129.141.61

Тэнэглэхэд хязгаар байхгүй гэдэг л энэ дээ!!

Avatar

Монгол 2022-02-10 77.180.90.24

Германы хурдны замд уг нь хязгаарлалт байхгүй л дэ. Хэсэг хэсэг газар 120, 130 тай явна гэж заасан тэмдэг байдаг.

Avatar

Зочин 2022-02-10 202.55.188.43

Хөлс чийхарсаар байгаад нэг юм дууслаа шүү…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж