417 км/цаг хурдтай давхисан Чехийн саятанг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2022.02.10-нд нийтлэгдсэн

417 км/цаг хурдтай давхисан Чехийн саятанг шалгаж байна

417 км/цаг хурдтай давхисан Чехийн саятанг шалгаж байна

Чехийн саятан Радим Пассер гэх хүнийг Герман улсын нутаг дэвсгэрт 417 км/цаг хурдтай явсан хэргээр шалгаж байна. Тодруулбал, Радим Пассер нь өнгөрсөн оны долдугаар сард Берлин болон Ханновер хооронд авто зам дээр хууль бусаар уралдаан зохион байгуулсан хэрэгт буруутгагджээ. Тухайн үед хийсэн бичлэгээ “Youtube”-д оруулсан нь ийнхүү дуулиан тарив. Уг бичлэгт 417 км/цаг хүрч буй хурдны заалт харагдах бөгөөд “Bugatti Chiron” маркийн автомашин байжээ.

Германы прокурорууд 58 настай саятан эрийг “Зохисгүй хурдтай давхиж, замын хөдөлгөөний дүрмийг үл тоомсорлосон, хамгийн дээд хурдыг давахын тулд болгоомжгүй жолоодсон” гэж мэдэгджээ.

Хэрвээ уг хэрэг шүүхээр батлагдвал саятан эр хоёр жилийн хугацаатай хорих ялаар шийтгүүлэх юм. Түүний компани Прага хотод олон үйлдэлт байшин баридаг бөгөөд тэрбээр 246 сая еврогийн хөрөнгөтэй гэв.

“Германд хурдны хязгаарлалт байхгүй ч гэсэн тээврийн хэрэгслийг үргэлж хяналттай жолоодох ёстой” гэж Германы Тээврийн сайд Фолькер Виссинг хэлжээ.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ГайхмаарГайхмаар
11
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж