Японд их хэмжээний цас орж, цахилгаан тасарч болзошгүй

Хуучирсан мэдээ: 2022.02.10-нд нийтлэгдсэн

Японд их хэмжээний цас орж, цахилгаан тасарч болзошгүй

Японд их хэмжээний цас орж, цахилгаан тасарч болзошгүй

Японы зүүн хэсгээр, тэр дундаа Токио хотын төвд их хэмжээний цас орох төлөвтэй байна. Тодруулбал, Пүрэв гаригийн орой замын хөдөлгөөнд саад учруулж болзошгүйг албаныхан анхааруулжээ. Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр нам даралтын систем Японы төв хэсгийн Номхон далайн эрэг дагуу зүүн тийш хөдөлж байна. Бүс нутаг дээгүүр урсаж буй хүйтэн агаарын масс аль хэдийн уулархаг нутгаар цас орсныг харуулжээ.

Яманаши мужийн Фүжикавучико хотод Пүрэв гаригийн өглөөний 9:00 цагийн байдлаар, долоон см, Нагано мужийн Каруизава хотод  зургаан см, Сайтама мужийн Чичибу хотод таван см зузаан цас оржээ. Сайтамагийн Токорозава, Токиогийн Хачиожи, Сетагая хотод бороо цас болж хувирч байна.

Яманаши мужид  Баасан гаригийн өглөө хүртэл 24 цагийн хугацаанд дээд тал нь 30 сантиметр, хойд Канто муж болон Нагано мужид 25 сантиметр цас орох төлөвтэй байна. Шизүока муж болон өмнөд хэсгийн Канто мужийн зарим хэсэгт, тухайлбал Тамагаар дамжин ХаконеЧичибу зэрэг газруудад нийт 20 см-ийн зузаан цас орох төлөвтэй байна. Цаг уурын албаныхан их хэмжээний цас орж, зам мөстөхөөс болгоомжлохыг уриалж, ард иргэдийг сүүлийн үеийн мэдээллээс цаг тухайд нь мэдээлэл авахыг уриалж байна. Мөн цахилгааны шугамд цас тогтсоны улмаас цахилгаан тасрахыг анхааруулж байна.

Эх сурвалж: NHK NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж