"SpaceX" нарны шуурганы улмаас хиймэл дагуулуудаа алдана

Хуучирсан мэдээ: 2022.02.10-нд нийтлэгдсэн

"SpaceX" нарны шуурганы улмаас хиймэл дагуулуудаа алдана

"SpaceX" нарны шуурганы улмаас хиймэл дагуулуудаа алдана

"SpaceX" компанийн хоёрдугаар сарын 3-нд хөөргөсөн 49 ширхэг "Starlink" интернет хиймэл дагуулаа сансрын геомагнит шуурганд алдах төлөвтэй байна. Уг цаг уурын үйл явдал нь нарнаас ялгарах цэнэгтэй бөөмсийн урсгал буюу нарны салхи дэлхийн соронзон оронтой харилцан үйлчлэх үед болдог байна.

Үүнээс улбаалан шуурга тус компанийн хамгийн сүүлийн үеийн хиймэл дагуулуудыг байрлуулсан тойрог замын бүсэд нөлөөлж, агаар мандлын нягтралыг бий болгож,  төлөвлөсөн тойрог замдаа маневр хийх боломжгүй болжээ.

Одоогийн байдлаар тус хиймэл дагуулуудын үйл ажиллагаа зогссоноор санхүүгийн асуудал хэрхэн үүсэх талаар тодорхой мэдээлэл "Тесла" компаниас өгөөгүй байна. "SpaceX" нь "Starlink" хиймэл дагуулыг бүтээхэд хэр их зардал гаргасныг мэдээлээгүй ч компанийн ерөнхийлөгч Гвин Шотвелл 2019 онд нэг ширхгийн үнэ нь нэг сая ам.доллараас хамаагүй бага гэж мэдэгджээ.

"SpaceX" компанийн өнгөрсөн долоо хоногт хөөргөсөн хиймэл дагуулууд нь дэлхий даяар сансарт суурилсан интернет бизнесээ эрчимтэй өргөжүүлэхээр ажиллаж байсан. Тус 49 хиймэл дагуул аль хэдийнэ хөөргөсөн 2000 орчим хиймэл дагуултай нэгдэх төлөвтэй байжээ. Уг хиймэл дагуулууд дэлхийн хамгийн алслагдсан бүс нутгуудад ч өндөр хурдны интернетэд нэвтрэх боломжийг олгох ёстой ажээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж